Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Анхаар: Хорт хавдар үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд

Анхаар: Хорт хавдар үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 16
Эрдэмтэд хүний биед хорт хавдар үүсэх шалтгааны ердөө 5-10 хувийг удамшил буюу дотоод хүчин зүйлээс шалтгаалдаг бол үлдсэн хэсэг нь  гадаад буюу таны амьдралын хэв маяг, хооллолтоос шалтгаалдаг болохыг тогтоосон байна.
Амьдралын буруу хэмнэл,  амьдарч буй бүс нутгийн агаар орчин гэх мэт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг зүйлсээс хооллолт нь  хорт хавдрын өвчлөлийг хамгийн ихээр өдөөдөг аж. Тиймээс өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж, доор жагсаалтад багтсан хүнсний бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзаарай.
1.GMO  буюу Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд
Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн (GMO - Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан ургамлаар хийсэн  хүнсний бүтээгдэхүүн юм. Ихэвчлэн жимс, хүнсний ногоо, эрдэнэ шиш зэрэг бүтээгдэхүүнийг энэ аргаар гаргаж авдаг бөгөөд GMO бүтээгдэхүүн хэрэглэснээр хүний ходоодны салст гэмтэж, нянгийн эсрэг бэлдмэлд тэсвэртэй гэдэсний бичил бүтэц бий болгох аюултай. Мөн дархлааг сулруулж,  бодисын солилцоог устгах аюултай. Ингэснээр хорт хавдар үүсэх нөхцөл болдог ажээ.
Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн: Hershey's Cadbury компанийн бүтээгдэхүүн Fruit&Nut резенин чихрүүд, Mars болон M&M, Snickers, Twix зэрэг шоколад. Heinze  брэндийн майонез, амтлагчууд, Coca cola, Fanta, Sprite  зэрэг хийжүүлсэн ундаа, Nestle  брэндийн өглөөний цай гэх мэт бага насны хүүхдүүдийн өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд багтдаг юм. Мөн импортоор орж ирсэн жимс, жимсгэнэ, бүтээгдэхүүнүүд дээр  GMO free  гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг сайн нягталж  байгаарай.
2. Богино долгионы зууханд болгосон эрдэнэ шиш /попкорн/
Богино долгионы зуухад болгосон эрдэнэ шиш идэх нь элэг, нойр булчирхайн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн АНУ-д үйлдвэрлэсэн эрдэнэ шишийн 70 хувь нь Генийн өөрчлөлттэй байдаг ба таргалалт үүсгэх эх болдог билээ.
Хэрвээ үнэхээр попкорн идмээр байвал печченд биш хайруулын тавган дээр болгож идэх нь хор багатай байх юм.
3. Лаазалсан бүтээгдэхүүн
Лаазны дотор тал болох цагаан тугалган төмөр нь өөртөө нөхөн үржихүйн эмгэг үүсгэгч, зүрхний өвчин, харшил болон таргалалт үүсгэх “bisphenol-A” гэгч хиймэл дааврыг агуулдаг. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй лаазнаас ялгарах бодис, ходоод, шулуун гэдэсний өвчлөл үүсгэх гол шалтгаан болдог . Тийм учир аль болох даршилсан ногоо, лаазалсан бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг зөвлөж байна. Эдгээрт: Лаазалсан загас, дарсан өргөст хэмх, лооль, компот гэх мэт төмөр лаазтай удаан хугацаанд хадгалах зориулалттай бүхий л хүнс багтана.
4. Улаан мах
Улаан мах буюу бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг малын мах нь хорт хавдар үүсгэгч зарим хүчин зүйлсийг агуулдаг аж. Мэдээж хэтрүүлж хэрэглээгүй тохиолдолд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бага ч гэлээ эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс малын  махнаас татгалзах хэрэгтэй.
Өдөр болгон улаан мах их хэмжээгээр хэрэглэдэг эрэгтэйчүүдэд хавдар бий болох эрсдэл 22 хувь, харин эмэгтэйчүүдэд 20 хувь болтол өсдөг аж.
5. Давсалсан, элсэн чихэртэй, хатаасан бүтээгдэхүүн
Элсэн чихэр болон, давсны хэрэглээ нь хүний биед сөргөөр нөлөөлдгийг хүн бүр мэддэг ч чихэртэй кофе, давсалсан загас, төмсний чипсээс татгалзаж чаддаггүй. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь өөрийнхөө эрүүл мэндийг өөрийн гараар сүйтгэж буйтай агаар нэг  юм.
Хэдий амттай ч давсалсан даршилсан болон утсан хүнсний бүтээгдэхүүн олон цагаригт гидрокарбон үүсдэг бөгөөд энэ нь хавдрын эх үндэс болдог мөн аливаа  махыг утах, ил галд шарах үед амьтны гаралтай өөх тосны шаталтын улмаас дээрх бодис үүсдэг ба энэ нь тамхи татахтай л адил хэрэг аж. Эдгээрт боловсруулсан мах буюу хиам, зайдас ч багтах юм. 
Элсэн чихэр  хэмжээгээр хэрэглэх нь хар тамхи хэрэглэсэнтэй адил донтуулах үйлчилгээтэй бөгөөд зүрх судасны өвчлөлийн гол үндэс юм. Нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цаг хүртэлх хугацаанд 30 хүртэл хувь бууруулдаг талтай . Сахарын агууламжид ямар ч тэжээллэг бодис байдаггүй учир аль болох татгалзах нь зүйтэй.
6. Цагаан гурил
Цагаан гурил  өдөр тутмын хоол хүнсэндээ байнга хэрэглэвэл өвчин эмгэг эсэргүүцэх дархлаа нь буурч доройтдог гэдэг. Гурилыг цагаан болгохын тулд хлорын хий ашигладаг  бөгөөд энэ явцад буудайн гурилын шим тэжээл нь алга болдог байна.  Үүнээс гадна цагаан гурил нь цусан дахь сахар ба инсулины хэмжээг нэмэгдүүлж чихрийн шижин үүсэх гол шалтгаан болдог. Тиймээс цагаан гурил болон цагаан гурилаар хийсэн нарийн боов, талхны хэрэглээгээ танах нь зүйтэй.
7. Хийжүүлсэн ундаа, жүүс, согтууруулах ундаа
Хийжүүлсэн ундаа, жүүсэнд  эрүүл мэндэд сайн элемент нэг ч байдаггүй. Бүтээгдэхүүнийг найруулахад маш их хэмжээний будагч бодис, элсэн чихэр ашигладаг бөгөөд газтай ундаа их уух нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, нойр булчирхайн хорт хавдар үүсгэж болзошгүй.
Харин согтууруулах ундааны нь тамхины дараа хорт хавдар үүсгэх хоёр дахь гол шалтгаан юм. Согтууруулах ундааны хэт их хэрэглээ нь тархины цус харвалт, гэнэтийн үхэлд хүргэх бөгөөд  амны хөндий, залгиур, төвөнх, улаан хоолой, элэг, бүдүүн, шулуун гэдэс, хөхний зэрэг бараг арав гаруй хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
8. Түргэн хоол 
Бургер, шарсан төмс, хэт амталсан тахианы мах зэрэг нь ердөө таргалалт, зүрхний өвчин  үүсгээд зогсохгүй хэтрүүлэн хэрэглэвэл хорт хавдар ч үүсгэх магадлалтай аж. Тэдгээрт агуулагдах нөөшлөгч, будагч бодисууд хүн бүрт харилцан адилгүй үйлчилдэг. Ходоод гэдэс хямруулахаас авхуулаад, хорт хавдрын эсийг ч үүсгэх эрсдэлтэй. 
 Эх  сурвалж: thetruthaboutcancer.com
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн