Open iToim app
Таны сонорт | 4 мин уншина

Хүүхэдтэйгээ амрахад тохиромжтой уламжлалт эмчилгээтэй амралт, сувиллууд

Хүүхэдтэйгээ амрахад тохиромжтой уламжлалт эмчилгээтэй амралт, сувиллууд
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 25
Урин дулаан цаг айлчлан ирсэнтэй холбоотойгоор эцэг эхчүүд бага насны хүүхэдтэйгээ амрахад тохиромжтой уламжлалт эмчилгээтэй амралт, сувиллын газруудын мэдээллийг бэлтгэлээ.

Эрхэс сувилал

Эрхэс сувилалд  татлага , бумба, зүү, шарлага, төөнүүр зэрэг 7-8 төрлийн эмчилгээ хийдэг. Мөн бариа заслын эмч нар бүтэн болон хэсэгчилсэн тосон ба сүүн бариа хийдэг. Бямба гариг бүрт уламжлалт хоргүй аргаар цөс гэдсээ цэвэрлүүлэх боломжтой юм байна. Өдрийн гурван удаагийн эмчилгээний хоол болон жинхэнэ монгол аргаар бүрсэн шинэ сүү таргаар үйлчилдэг.
-Хүүхэдтэйгээ хамт боломжийн зардлаар хамтдаа амрах боломжтой.
-Эрүүл мэндийн даатгалтай иргэнд 2 хүний өрөөнд нэг хүн байр+ хоол+ эмчилгээ нийлээд 40000 төгрөг юм байна.
-3-4 хүний өрөөнд нэг хүн байр+ хоол+ эмчилгээ нийлээд өдрийн 30000 төгрөг -Хүүхэд байр +хоол+ эмчилгээ нийлээд 0-2 насны хүүхэд нэг өдрийн 5000,  2-4 насны хүүхэд өдрийн 10000, 4-8 насны хүүхэд өдрийн 13000,   8-12 насны хүүхэд өдрийн 17000, 12-14 насны хүүхэд өдрийн 20000,  14-16 насны хүүхэд өдрийн 25000 
-7-оос дээш хоновол эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой аж.
-Улаанбаатар болон бүх орон нутгийн ахмадууд “Ахмад настанд амралт сувиллын хөнгөлөлт” эдлэн төлбөрийнхөө 70 хувийг халамжийн сангаас буцаан авах буюу 100.000 төгрөгөөр 10 хоног эмчлүүлэх боломжтой. /10 хоногт 300000 төгрөг төлөөд халамжийн сангаас 200.000 төгрөгөө буцаан авна./ 
-Өдөр бүр 3-4 төрлийн сэргээн засах эмчилгээ, 2-3 төрлийн уламжлалт эмчилгээ, шаардлагатай бүх төрлийн бариа засал эмчилгээ зэрэг 7-8 төрлийн эмчилгээг нэг дор өдөр бүр тасралтгүй хийдэг.   -Гэдэс, цөс, ходоод нэгэн зэрэг угаах эмчилгээг шаардлагатай хүнд бид баасан гариг бүрд ЭХО-д харж тодруулан бямба гариг бүрд хийдэг.
Амрагчдын бүрдүүлэх материал:
-Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр/ тухайн сар хүртэл эрүүл мэндийн даатгалын дэвтэртээ бичилт хийлгэсэн байх шаардлагатай/, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар. Орон нутгийн харьяат ахмад настан халамжаас хөнгөлөлттэй үнээр сувилуулах /200000 төгрөгөө өөрөө төлөхгүй халамжаас шууд даалгах боломжтой юм байна.
-Утас: 95621471 -Хаяг: Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг,18-р хороо,Сэлхийн автобусны буудлын эцсийн  зогсоол.

Хайрын бэлэг- 1, 2 амралт сувиллын газар

Энэхүү амралтын газар нь хүний биеийн хүчил төрөгчийн хэрэгцээг хангадаг ба агаарын бохирдлоос үүссэн хордлогыг тайлах үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Гэр бүлээрээ амарч сувилахад тохиромжтой.
Эмчилгээний хувьд: Бүтэн биеийн бариа, эмчилгээний биеийн тамир, алжаал тайлах гэх мэт өөр олон үйлчилгээнүүдтэй .
5 хоног: Том хүн- 60,000₮ (нэг хоног). Хоол (өглөө, өдөр, орой) ,Эмчийн үзлэг , Эмчилгээ, Хүчилтөрөгчийн коктейль
Хүүхэд- 0-3 нас 5,000₮ (оргүй, хоолтой) 4-10 нас 15,000₮ (оргүй, хоолтой) 4-10 нас 25,000₮ (ортой, хоолтой)
11-15 нас 20,000₮ (оргүй, хоолтой) 11-15 нас 30,000₮ (ортой, хоолтой) 7-10 хоног: Том хүн- 50,000₮ (нэг хоног) .Хоол (өглөө, өдөр, орой) , Эмчийн үзлэг ,Эмчилгээ ,Хүчилтөрөгчийн коктейль
Хүүхэд- 0-3 нас 5,000₮ (оргүй, хоолтой) 4-10 нас 15,000₮ (оргүй, хоолтой) 4-10 нас 25,000₮ (ортой, хоолтой) 11-15 нас 20,000₮ (оргүй, хоолтой) 11-15 нас 30,000₮ (ортой, хоолтой)
Утас:70130099, 95113030, 99020596, 99148791
Байрлал: Цонжин болдог дахь морьтой Чингисийн хөшөөнөөс хойш 4,5 км зайд Хатан туулын хөвөөнд байрлах Хайрын билэг-2 амралт байрлаж байна.

Энхжаргалант хүүхдийн агаар амралт

Тус амралт нь 11 өрөөтэй, хусан ойн захад байдаг. Хүүхдийн тоглоомын элсэн талбайтай. Хүүхдэд өглөө бүр наран шарлага бариатай, орой бүр ясны шөл, хар цай давстай усанд ээлжилж оруулдаг. Ээж хүүхэд өдөрт 6 удаа хоолтой.
Өрөө нэг хоногт 25000-30000 төгрөг
Том хүн өдрийн 3 цагаан 3 махан хоолтой \30000 төгрөг
0-8 сартай хүүхэд хоол үнэгүй
8-24 сартай хүүхэд өдрийн 6 хоол \5000төгрөг\
Утас: 95831810,96041810

Агар эх нялхсын сувилал

Энэхүү сувилал нь Улаанбаатар хотоос 12 км зайд байрладаг. Нүхтийн аманд байрлах бөгөөд жирэмсэн хүүхэдтэй эхчүүд амрахад тохиромжтой.
Өдрийн үндсэн 3 хоолтой. Өглөөний цай өдрийн хоол буфет маягаар хоолоо сонгон иддэг. Үйлчилгээнүүд нь:
-Хүүхэд тус бүрт “Infant baby nurturing massage” хийж өгөх ба ээжүүдэд зааж өгнө.
-Хүүхдийг бор хоолонд оруулах системтэй сургалтыг явуулж хоолны меню зааж хамтдаа хийнэ.
-Ээжүүд орой бүр унтахын өмнө ядаргаа тайлах зориулалттай төрөл бүрийн ургамлын хандтай халуун банкинд хөлөө дүрж массаж хийнэ.
-Байгалийн гаралтай цэвэр органик өөрсдийн түүж хатаасан нялх халгай, зөгийн бал,хүйтэн аргаар боловсруулсан (cold pressed) чацарганын үрнээс гаргаж авсан тос, гэх мэт төрөл бүрийн ургамлаар нүүрэнд маск тавьж өгнө.
-Дотор эрхтэн, үс, арьсны өвчнүүд, экзэм, үе мөч, архаг ядаргаа, гоо сайхны эмчилгээ гэх мэт бүх төрлийн өвчинд нэн тустай эмийн ургамлын хандуудыг өдөр бүр бэлдэж өгдөг.
Мөн нэмэлт үйлчилгээнүүдийг ч бас авч болдог бөгөөд ээжүүдэд маникюр, педикюр, үсчин захиалгаар ирж үйлчилдэг гэдгийг дуулгахад таатай байна.
Үнэ: 0-24 сартай хүүхэд үнэгүй
Том хүн хоногийн 75000-100000
2-8 хүртэлх насны хүүхэд 5000 /энэ үнэ нь хоногийн тоо болон өрөөний хэмжээнээс хамаарна./ 

Хусхан эх хүүхдийн амралт сувилал

Амралт нь Улаанбаатар хотоос 52 км зайд байрладаг. Гэр, байшин зэрэг сууцны төрлүүдтэй.
Аав ээжид: Өдрийн үндсэн 3 хоолтой, хоолны дундуур сүү тараг үзэмний шүүс зэрэг өгнө.
-Амрах хоногоос үл хамааран өдөр бүр алжаал тайлах бүтэн биеийн массаж хийж үйлчилнэ.
-Жирэмсэн эхчүүдэд жирэмсний иллэг хийж өгнө.
-Хүүхэд харах үйлчилгээ үзүүлнэ.
Хүүхдэд: Өдрийн 4 хоолтой
0-3 насны хүүхдийг өдөр бүр хар цай, ясны шөл, усанд оруулж наран шарлагатай нярайн массаж
Хүүхдийн зориулалтын ор, манеж, саатуулагч, бүүвэйлэгч, хөтөвч, хүүхдийн хоолны зориулалтын ширээ, тохилог тоглоомын өрөөтэй.
Үнийн хувьд,
Ээжүүд: 78000-88000-98000 төгрөг \нэг хоног нь\   Аавууд болон асрагч нар: 55000 төгрөг \ээж аав асрагчийн үнэ төлбөрт дээрх бүх үйлчилгээ багтсан\
Хүүхэд: 0-5 сар \нярай\ үнэ төлбөргүй
0,6-5 нас \цэцэрлэгийн нас\ 15000төгрөг
6-10 нас \бага анги\ 20000төгрөг
11-18 нас \дунд, ахлах анги\ 40000 төгрөг
Утас: 99129241
Бэлтгэсэн: Т.Номин-Эрдэнэ
www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн