Зуны улирал эхэлж, зуслан чиглэлийн иргэдийн зорчигч, урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2018 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:
ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 1:30 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг тутамдТэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл тус тус үйлчлэхээр боллоо.
Мөн аялал, зугаалгын улирал эхэлж иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлтийг хангах зорилгоор одоогийн Энхтайваны өргөн чөлөөний дагуу үйлчилж буй шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний ШҮ:1“5 шар-Ботаник” чиглэлээс гадна хотын төвөөс урагшаа ШҮ:2 “МУБИС-Нисэх”, хотын төвөөс хойшоо буюу ШҮ:3 “МУБИС-7 буудал-Зунжин худалдаанытөв” чиглэлүүдийн үйлчилгээг 2017 оны 06 дугаар сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөөд байна. Шөнийн тээврийн үйлчилгээ нь нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02:00 цаг хүртэл иргэд та бүхэнд үйлчлэх болно.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсанд 24 цагийн турш мэдэгдэх боломжтой аж.
Хотын автобустай аяллын үйлчилгээ энэ сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Дэлхий дахинд 2017 оны байдлаар нийт 1,2 тэрбум хүн аялж, нийт ажил эрхэлж байгаа 11 хүн тутмын 1 нь уг салбарт ажиллаж байна. Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан байна. Аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг бөгөөд манай орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх өндөр ач холбогдолтой салбар юм. Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Ulaanbaatar City Tour Bus буюу хотын автобустай аяллын үйлчилгээг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна.
Дэлхийн 120 гаруй орны нийслэл болон томоохон хотуудад “Сити-тур” буюу хотын автобустай аялал өөр өөрийн онцлогийг харуулан аялал жуулчлалааа хөгжүүлж байна. “Ulaanbaatar City Tour Bus” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газрууд, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулна. Ингэснээр гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 379 жилийн түүхтэй нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой болж байна.