Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан агсны ар гэрт орон сууц олгох шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл яг одоо талийгаачийн ар гэрийнхэнд Сонгинохайрхан дүүргийн VI хороонд байрлах 60 м/кв шинэ хоёр өрөө байрыг гардуулах үйл ажиллагаа болж байгаа аж. Ар гэрийнхнийх нь хүсэлтээр орон сууцны байршлыг Сонгинохайрхан дүүрэгт сонгосон талаар албаныхан мэдээллээ.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан агсны ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлэх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Тодруулбал, Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс Д.Батсайхан агсны ар гэрт хоёр өрөө байр олгох шийдвэрийг гаргасан байна.
Ерөнхий сайд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн алба хаагчийн гэр бүлийн орон сууцны асуудлыг шийдэх чиглэл өгсний дагуу Засгийн газрын ээлжит хуралдаанаар ийнхүү шийдвэрлэсэн байна. Эхнэр, өндөр настай ээж, 2-14 насны дөрвөн хүүхдэд Засгийн газрын нөөц хөрөнгөөс орон сууц олгох юм.
Түүгээрч зогсохгүй, Ерөнхий сайд төрийн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хүн бүрт төр хүндэтгэлтэй хандах дүрэм журмыг боловсронгуй болгох үүргийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярт өнгөрсөн долоо хоногт өгчээ.