Open iToim app
Нийслэл | 3 мин уншина

Б.Сүхбаатар: Түгжрэлийг сааруулах үүднээс гэр хороолол дундуур 7 км авто зам барина

Б.Сүхбаатар: Түгжрэлийг сааруулах үүднээс гэр хороолол дундуур 7 км авто зам барина
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 20
Улаанбаатар хотын зүүн тийш чиглэсэн замын ачаалал, түгжрэлийг сааруулах үүднээс гэр хороолол дундаар хатуу хучилттай зам тавихаар болжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Цайз зах орчмын гэр хороолол дундуур 7 км автозам тавих юм байна. Энэ хүрээнд Нийслэлийн орлогч дарга Б.Сүхбаатар болон албаныхан авто зам барих газар чөлөөлөлтийн ажилтай танилцаж, ажлын зааварчилгаа өглөө.
Энэ үеэр Нийслэлийн орлогч дарга Б.Сүхбаатар: Гэр хороололд инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц хүрэх боломжгүй газруудад гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт, сургууль, цэцэрлэгүүдийг автозамаар холбох ажлуудыг хийж байна. Баянзүрх дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улиастайн гүүрийг Улиастай болон Шархадтай холбосон есөн метр урттай шинэ гүүр тавьж байна.
Мөн Улиастайгаас Шархадын эцэс хүртэл нийтдээ 4.5 км замыг барина. Харин энэхүү хэсэг замын үргэлжлэл нь Да хүрээ захын хойд талаар явж, Цагаан давааны замтай холбогдсон 1.1 км замыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон. Цайз захын ард байрлах ногоон орон сууцны хойд тал, 148-р сургуулиас хойшоо 210-р цэцэрлэг хүртэл, БЗД-ийн 24-р хороонд баригдах 1.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барина гэлээ.
undefined
Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бямбасүрэн: Энэ жил нийтдээ Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн бууруулах олон ажил хийж байна. Үүнээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр нийтдээ 350 гаруй нэгж газрыг чөлөөлөхөөр ажиллаж байна. Харин өнөөдрийн энэхүү газар чөлөөлж буй ажил дээр түлхүүр гардуулах нөхцөлтэй. Автозамын зураг төсөл, замын ажил зэрэг хийгдэж байгаа тул хэчнээн нэгж талбар гэхэд хүндрэлтэй. Ерөнхийдөө газар чөлөөлөлтийн ажлуудын нөхөн олговорын хөрөнгийг нийслэлийн болон дүүргийн төсвийн хөрөнгөөс гаргаж байгаа. Мөн Улиастайн автозамын хувьд нийтдээ 114 иргэний газар өртсөн. Түүнээс эхний ээлжид эхлэлийн 800 м талбайд 25 айлын газрыг чөлөөлж автозамын ажлыг хийж байна. Үлдсэн автозамын ажлын хувьд нөхөн олговор, үнийн дүнг зөвшилцөх, илүү хашаа татсан хүмүүсийн газрыг чөлөөлсөөр байна. Одоогийн байдлаар 21 айл өмчилсөн газраасаа хэтрүүлэн барьсан байсныг албадан чөлөөлсөн хэмээлээ.
undefined
undefined
Ийнхүү БЗД-т улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4.5, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1.1, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх зам нийлээд долоо орчим км автозамыг тавихаар болсон байна. Энэхүү зам нь иргэд оршин суугчдын ая тухтай, аюулгүй зорчиход гол зорилт бий. Гэхдээ нөгөө талаараа гэр хорооллын шороон замыг жил бүр улсаас тэгшилж, аргацаан янзалдаг байдлыг халж, шороон замыг хатуу хучилттай зам болгох ажлын эхлэл нь энэ аж. Мөн гэр хорооллын дэд бүтцийн шугам хүрэхгүй талбаруудад хөрөнгө оруулалт хийхдээ ойлгомжтой, үе шаттай хийхийн сацуу гэр хорооллын айлуудын газрын үнэ цэнийг өсгөх зорилго ч байгаа юм. Гэр хорооллын дундуур баригдахаар төлөвлөсөн энэхүү зам нь Цайз зах, Офицеруудын ордон болон хотоос зүүн тийш гарч байгаа түгжрэлийг сааруулах  чухал ач холбогдолтойг албаныхан онцолж байв.
Түүнчлэн, уг бүтээн байгуулалтыг энэ жилдээ амжиж ашиглалтад оруулах бөгөөд ажлыг гүйцэтгэх компаниуд ч шалгарсан байна. Гол тулгарч асуудлуудын хувьд нэгд, газар чөлөөлөлт. Хоёрт, шатахууны үнийн өсөлт, хил гааль, барилгын материалын үнийн өсөлт гацаатай байдлаас болж тодорхой ажлуудад компаниуд ажиллахгүй байгааг албанынхан мэдээллээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн