Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Wifi сүлжээтэй 'Тулуй хаан' агаарын хөлөг ирэх долоо хоногоос нислэг үйлдэнэ

Wifi сүлжээтэй 'Тулуй хаан' агаарын хөлөг ирэх долоо хоногоос нислэг үйлдэнэ
Нийтэлсэн 2019 оны 2 сарын 1
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-ын Боинг компанид үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий B737MAX8 буюу 'Тулуй хаан' агаарын хөлгийг өнөөдөр хүлээн авлаа.
'Тулуй хаан' хэмээн нэрлэсэн агаарын хөлөг нь дуу чимээ багатай бөгөөд B737NG загвартай харьцуулахад түлшний зарцуулалтыг 14 хувиар багасгаж байгаагаарай онцлог юм. Мөн агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хий харьцангуй бага учраас байгальд ээлтэй тээврийн хэрэгсэлд тооцогддог аж.
Хамгийн гол нь Onboard wifi-тай.  Ингэснээр зорчигч өөрийн гар утас, таблетаараа Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож, Hollywood-ийн кино, үзвэрээс  сонгон үзэх боломжтой юм байна.
Тус онгоц нь бизнес 12, энгийн 150 суудалтай юм байна. Үүнээс бизнес ангиллын суудал бүр дэлгэцтэй, бүх зорчигч өөрийн гар утас, таблетаа ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй wifi сүлжээгээр холбогдож, хүссэн кино нэвтрүүлгээ үзэх боломжтой. Суудал бүр USB цэнэглэгчтэй юм байна.
Хөдөлгүүрийн хувьд CFM LEAP-1B хөдөлгүүртэй учир хүчин чадлын хувьд өндөрт тооцогдож байгаа аж. Үүнээс гадна сүүл болон далавчны дизайныг шинэчлэн сайжруулснаар аеродинамикийн үзүүлэлт нэмэгдсэн байна. Мөн зорчигчийн тав тухыг хангах үүднээс бүхээгний гэрэлтүүлэгийг SKY Interier дизайнтай хийжээ.
undefined
МИАТ компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр хэлэхдээ “B737MAX8 агаарын хөлөг нь хамгийн сүүлийн үеийн технологитой. Хүчтэй мотортой учраас түлш бага зарцуулна. Дуу чимээ багатай. Маргааш туршилтын нислэгээ хийнэ. Үүний дараа ойрын зайн нислэгт нисгэгч нараа нэг, нэг өдөр нисгэнэ. Ингээд хоёрдугаар сарын 5-наас эхлээд тогтмол нислэг үйлдэнэ. Өмнө нь хэрэглэж байсан онгоц нь түлш их зарцуулдаг учраас хамгийн олон зорчигтой чиглэлд жингийн хязгаарлалтад орж, цөөхөн суудалтай явахаас өөр аргагүй болдог байсан. Харин B737MAX8 агаарын хөлөг нь түлш бага зарцуулдаг давуу талтай учраас 162 суудалд дүүрэн зорчигчтой явахад ямар ч асуудалгүй болсон” гэв.
undefined
Мөн МИАТ компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболд “2011 онд МИАТ компани Боинг компанитай гэрээ байгуулж, нэг B767-300, хоёр B737-800 онгоцыг худалдан авах гэрээ зурсан. Энэ онгоц нь 2016 онд орж ирэх байсан ч B767-300 онгоцыг худалдаж аваад санхүүгийн хүнд байдалд орсон. Үүнээс хойш шууд худалдаж авах бус түрээсийн шугамаар агаарын хөлөг авахаар болж, өнөөдөр хүлээн авч байна. Дараагийн онгоц таван сард орж ирнэ” гэж ярилаа.
МИАТ компани өнөөдрийн байдлаар хоёр B767-300, гурван B737-800, B737-700 агаарын хөлгөөр олон улсын 9, орон нутгийн 1 чиглэлд нислэг үйлдэж байгаа аж. Ийнхүү B737MAX-8 агаарын хөлөгтэй болсноор нийт долоон агаарын хөлөгтэй болж байгаа юм байна.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн