Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

С.Энхболд: ЭМД төлдөггүй 297 мянган иргэн үнэгүй шинжилгээнд хамрагдах боломжгүй

С.Энхболд: ЭМД төлдөггүй 297 мянган иргэн үнэгүй шинжилгээнд хамрагдах боломжгүй
Нийтэлсэн 2022 оны 4 сарын 30
Бүх нийтийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хөтөлбөр тавдугаар сарын 1-ээс эхэлж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэсэн ч ЭМД 2019 оноос хойш тасралтгүй төлсөн байх шаардлагатай гэсэн. Үүн дээр ямар зохицуулалт хийж байна вэ?
-Манай улсад эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй 297 мянган иргэн байдаг. Мэдээж төрөөс хариуцдаг хүмүүс бий. Тэд энэхүү тоонд орно. Нэг иргэн сайн дурын даатгалд сүүлийн гурван жил 500.400 төгрөг байдаг. Үүнийг төлж урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах ёстой. Ингэж байж ЭМД-ын сан бүрдэнэ. Үлдсэн хувийг нь улсын төсвөөс гаргана. Тиймээс энэ нь иргэн бүрийн үүрэг. 
-Тавдугаар сарын 1-ээс эхлэр үзлэгийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын тэргүүн тавдугаар сарын 1-ний өдрөөс улс даяар урьдчилан сэргийлэх үзлэгт иргэн бүрийг хамруулах чиглэл өгсний дагуу зохион байгуулалтыг хийж байна. Ялангуяа орон нутагт нэгдсэн эмнэлэгт дэмжих төвүүдийг байгуулсан. Энэ нь нэг том төсөл явагдсан. 2021 оны төсвийн тодотголоор хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд 21 аймагт дэмжих төвийг нээж байна. Мөн нийслэлийн есөн дүүргийн тавд нь дэмжих төвийг байгуулж байна. Энэхүү дэмжих төв нь амбулаторийн тусламж үйлчилгээ холилдохгүй. Тусдаа нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төлөвлөлтүүдийг хийж байна. Нээгдсэн дэмжих төвүүд нь урьдчилан сэргийлэх үзлэгт бэлдээд жигдэрч байна. Үүн дээр орон нутгийн Засаг дарга, эрүүл мэндийн газар сумдуудад хангагдсан байгаа. Нийслэлийн хэмжээнд улсын болон хувийн хэвшлүүд хамтарч урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхээр төлөвлөсөн. Гэхдээ энэ үзлэг нь жилийн хугацаанд үргэлжилнэ. Мөн эмнэлгийн ачаалалд тулгуурлаж өдөрт 50-60 хүн хамрагдахаар зохицуулалтыг хийсэн.
Иргэнд ямар мэдээлэл очих вэ гэвэл тухайн өрхийн эмнэлэг болон хорооны хэсгийн ахлагч нараар дамжуулж иргэнд мэдээлэл очно. Үүнд утсаар ярих, мессежээр очих зэрэг зохицуулалтыг хийчихсэн. Ингээд хуваарилагдсан хүмүүс тухайн оршин суугаа дүүрэгт байгаа хувийн болон улсын эмнэлэгт тусламж үйлчилгээ авах боломжтой. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах гэж байгаа иргэдийн хувьд заавал эрүүл мэндийн даатгалыг төлсөн байх шаардлагатай. Урьдчилан сэргийлэх үзлэгийн журмыг анх 2018 онд баталсан. Үүнд 11 төрлийн шинжилгээ байсан бол энэ жил 19 болгож өргөтгөсөн. Түүнчлэн, 0-17 насны иргэдийг хамруулж байна. Эдгээр иргэд нь сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв дээр үзүүлэх зохицуулалт хийгдсэн.
-Яагаад шинжилгээний төрлийг нэмсэн юм бэ?
-Шинжилгээний нэр төрлийг нэмэх болсон шалтгаан нь манай улсад зонхилж байгаа өвчлөлд түлхүү чиглүүлж хийхээр болсон. Манай улсын хувьд зүрх судасны өвчлөл нэгд байдаг. Тиймээс үүний үзүүлэлтүүдийг үзэх, сахарыг үзэхээр төлөвлөсөн. Үзлэгийн хүрээнд дөрвөн хавдрыг оношлох, таван төрлийн хорт хавдрыг илрүүлэх зорилт тавьсан. Нийтдээ есөн хавдрыг илрүүж дараагийн шат руу шилжүүлэх юм. Энэ шинжилгээнд хамрагдсан иргэд эмгэг өөрчлөлт гарвал эмчилгээгээ хийлгэнэ. Өөрчлөлт гараагүй бол дараа жил нь урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдах болсноор онцлог юм. Шинжилгээний хариуг E-Mongolia аппликейшнд оруулна. Бэлтгэл ажлууд хангагдсан байгаа.   
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн