Их эзэн Чингис хааны манлайлал, удирдлагын чадвараас суралцах тухай Forbes сэтгүүлд гарсан нийтлэлийг iToim.mn орчуулан хүргэж байна.
Дэлхийн алдартай манлайлагчдыг дурд гэвэл ихэнх америкчууд Юли Цезарь, Македони Александр нарыг нэрлэх биз. Харин Чингис хааны тухай ярих гэвэл цуст алуурчин, аймшигт дарангуйлагч гэх ойлгодгоо нуухгүй л байх. Гэхдээ энэ бол зөвлөлтийн үеэр түүнийг алуурчин гэж ухуулснаас л үүдсэн буруу ойлголт. Түүний тухай сонссон бүхэн чинь бараг л худал байх.
1200 гаад оны үед Их Монголын эзэнт гүрнийг байгуулж, дэлхийн талыг морьтой эзэлсэн гайхамшигт удирдагч Чингис хааны тухай та бүхэнд танилцуулж байна. Түүний гүрэн шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг, гэмт хэрэгтнийг шүүдэг боловсронгуй засаглалтай байсан юм. Мөн тэрээр түүхэн дэх хамгийн баатарлаг, ур чадвартай цэргийн жанжин байсан бөгөөд орсон бүх тулаандаа ялалт байгуулдаг байв. Чингис Хаан дайн тулаанд зөвхөн ялалт байгуулах гэж ордог байсан ба зорилгодоо хүрэхийн тулд бүгдийг хийдэг байсан. Тэр бүхнийг ялж, гүрэн улсаа байгуулсан хойноо дээр дурдсан ухаалаг, тэгш эрхийг хангасан, энх тайван засаглалаар улсаа жолоодож байсан. Дэлхийн түүхэн дэх агуу байлдан дагуулагчид бүгд залуудаа, тулааны үеэр амь үрэгдсэн байдаг бол Чингис Хаан гэр бүл, элгэн садныхаа хажууд нас өндөр болсон хойноо амгалан нойрссон байдаг.
Түүний амьдралын гол зорилго нь “Дэлхий ертөнцийг нэг хаант улс болгон нэгтгэх” байсан юм. Чингис хааны намтар үйл хэргийн тухай ч Жак Уэсттерфордын “Genghis Khan: and Making of the Modern World” номонд орсон түүний манлайллаас суралцах долоон зүйлийг хүргэе.
Хэрвээ бороо орж байвал би цэргүүдтэй хамт норж, цастай байвал хамт даарах учиртай.
2. Өөртөө биш бусдад санаа тавь
Миний цэргүүд баяр хөөр, аз жаргалын олоогүй цагт би ч адилхан.
Хэтийн зорилгогүй эр хүн хэзээ ч ялалт байгуулж чадахгүй. Алсын бодол байхгүй хүн үргэлж бусдын эрхээр амьдрах болно.
Ямар ч найзын зөвлөгөө чиний өөрийн мэргэн ухаанаас илүү үр өгөөжтэй байхгүй. Хэдийгээр анд нөхдөдөө итгэж болох ч хэн ч өөрөөс чинь илүү итгэл даахгүй гэдгийг ямагт сана. Чамд үнэ цэнэтэй олон зүйл байсан ч юу ч чиний аминаас үнэтэй байхгүй.
Бардам зангаа дарах нь талын чонотой тулалдахтай л адил хэцүү. Бардам их зангаа “залгиж” чадаагүй цагт чи хэзээ ч УДИРДАГЧ байж чадахгүй.
6. Хэт тансаглалаас зайлсхий
Гоё чамин, үнэтэй зүйлсээс зайлсхийгээрэй. Сайхан гэрт амьдарч, сайн морь унаж, үзэсгэлэнт бүсгүйчүүлээр хүрээлүүлэх нь алсын хараа, ирээдүйн зорилгыг тань халхлах болно.
7. Дэлхийг өөрчил гэхдээ аажмаар өөрчил
Хэтийн зорилго өвөг дээдсийн сургаалаас гажих нь хэзээ ч сайн шийдвэр болохгүй. Хуучны зүйл үргэлж таатай, дасаж дасан сайхан мэдрэмж, төрүүлдэг. Шинэ зүйлд хүн болгон таатай ханддаггүйг сайн сана.