Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Н.Алтаншагайг СХД-ийн Засаг даргаар томиллоо

Н.Алтаншагайг СХД-ийн Засаг даргаар томиллоо
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 30
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ээлжит хурлаа хийн тус дүүргийн Засаг даргаар Наранцэцэгийн Алтаншагайг томилсон байна. Н.Алтаншагай нь Нийслэлийн МАН-ын дэд даргаар 2018 оноос хойш ажиллаж буй. Орон нутгийн сонгуулиар НИТХ-ын 13 дугаар тойрог буюу СХД-ийн Баянхошуу бүсээс сонгогдсон. Нийслэлийн МАН-д улс төрийн ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн Н.Алтаншагай тус намын анхан шатны нэгжээс хотын намын хорооны дэд дарга хүртлэх шат шатны байгууллагад ажилласан туршлагатай. Тухайлбал, Нийслэлийн МАН-ын Улс төрийн ажилтан, ахлах ажилтан, зохион байгуулалтын хэлтсийн дарга, СХД-ийн МАН-ын хорооны дэд дарга, тус дүүргийн Засаг даргын орлогч, Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргын албыг хашиж байгаад 2020 оны орон нутгийн сонгуулиар НИТХ-д сонгинохайрханчуудыг төлөөлөн ажиллахаар сонгогдоод байгаа юм.
undefined
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн