Open iToim app
Банк, санхүү | 1 мин уншина

Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 2.7 их наяд байна

Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 2.7 их наяд байна
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 11
Хөгжлийн банкны нийт зээл, хүүгийн өрийн үлдэгдэл 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2.7 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Нийт 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл, хүүгийн өрийн үлдэгдэл байна. Үүнээс 31 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 874.5 тэрбум төгрөгийн багц, 69 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн багц байна. 
ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ХИЙГЭЭГҮЙ ТОМООХОН ЗЭЭЛДЭГЧИД:
/Монгол улсын хөгжлийн банкны зээлийн харьцуулсан үзүүлэлт/
undefined
Хөгжлийн банкнаас зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй хувийн хэвшлийн томоохон компаниудын зээлийн мэдээллийг танилцуулж байна. “Хөтөл” ХХК 357.5 тэрбум төгрөг, “Бэрэн групп” ХХК 181.2 тэрбум төгрөг, “Эрэл” ХХК 187.7 тэрбум төгрөг, “НВЦ” ХХК 72.9 тэрбум төгрөг, “Изинис Эйрвэйз” ХХК 29.7 тэрбум төгрөг, “Түгээмэл түмэн хишиг” ХХК 25.3, “Мондулаан трейд” ХХК 19.0 тэрбум төгрөг, “Бармон” ХХК 17.6 тэрбум төгрөг, “МБҮ трэйд” ХХК 17.6 тэрбум төгрөг, “Зэст-Өндөр” ХХК 12.3 тэрбум төгрөг, “Мон лаа” ХХК 7.6 тэрбум төгрөг, Чингис хаан банк 49.7 тэрбум төгрөг байна. Зээлийн эргэн төлөлтийн мэдээг 2022.01.20-ны өдрөөс 2022.09.30-ны өдөртэй харьцуулав.
undefined
Эх сурвалж: Хөгжлийн банк
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн