Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргыг шинээр томилно

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргыг шинээр томилно
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 6
АТГ-ын даргаар өнгөрсөн долоо хоногт томилогдсон З.Дашдаваа нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан билээ.
Тиймээс ЦЕГ-ын дэд даргыг шинээр томилох нөхцөл байдал үүсээд байгаа юм. З.Дашдаваа нь 2017 оны арваннэгдүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан билээ. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудыг Засгийн газрын хуралдаанаар томилдог бөгөөд энэ долоо хоногийн Засгийн газрын хурлаар шинэ дэд даргын асуудлыг хэлэлцэж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн