Open iToim app
Боловсрол | 1 мин уншина

Орос III сургуулийн захирлаар Б.Болорыг түр томилсон ч Ж.Соронзон ажлаа хүлээлгэж өгөөгүй байна

Орос III сургуулийн захирлаар Б.Болорыг түр томилсон ч Ж.Соронзон ажлаа хүлээлгэж өгөөгүй байна
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 14
Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх шийдвэр энэ сарын 7-ны өдөр гарсан. Гэвч тус сургуулийн захирлыг сургуулийн төлөөлөн удирдах зөвлөл шийднэ хэмээж байсан. Харин үүнд Боловсрол, шинжлэх ухаан/БШУ/-ны сайд Л.Энх-Амгалан “Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн. Монгол Улсын хууль дүрмийг тэрээр биелүүлэх үүрэгтэй” гэдгийг мэдэгдээд байсан юм. Салбарын сайд удаа дараа мэдэгдэл гаргаж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэдгийг хэлсэн ч Ж.Соронзон ажилласаар байна.
Харин өчигдөр /2022.09.13/ холбогдох албан тушаалтнууд МОХГС-д ажиллан, Ж.Соронзонгийн ажлыг нь хүлээлцүүлсэн юм. Эл ажлын дараагаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлгийн үеэр “Ж.Соронзонг чөлөөлсөн. Түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр Сангийн сайд асан Б.Болорыг томилсон. Б.Болор нь тус сургуульд математикийн багшаар ажилладаг бөгөөд багш нарын саналаар түүнийг түр томилсон. Гэвч үүрэг гүйцэтгэгчид Ж.Соронзон тамгаа хүлээлгэж өгөхгүй байна” хэмээн ярьжээ.
 Ажлыг нь хүлээлцүүлсэн, ажлаасаа халагдсан гэх сайдын мэдэгдлийн дагуу тус сургууль дээр очиход “Ж.Соронзон ажил дээрээ ажиллаж байгаа. Удахгүй БШУ-ы яам явж албаныхантай уулзах байх” гэдгийг сургуулийн багш хэллээ. Товчхондоо шийдвэр гарсан ч тэрээр ажилласаар байна. 
Мөн түүний ажлаас чөлөөлөх эсэхийг шийдэх ТУЗ-ийн хурал өнөөдөр /2022.09.14/ болох байсан. Гэтэл НИТХ-ын дарга Б.Батбаясгалангаар ахлуулсан ТУЗ хуралдсангүй. Энэ талаар тодруулахад "Нэгэнт шийдвэр гарсан учир хуралдах шаардлагагүй" гэж хэвлэлийн албанаас мэдээллээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн