Open iToim app
Анализ | 2 мин уншина

Аймгийн цолтой бөхчүүдийг сайжрах хэрэгтэйг анхааруулж Ц.Содномдорж арслан барилдсан гэв

Аймгийн цолтой бөхчүүдийг сайжрах хэрэгтэйг анхааруулж Ц.Содномдорж арслан барилдсан гэв
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 30
Хөвсгөл аймгийн 90, 91 жилийн ойн баяр наадам өнөөдөр нээлтээ хийж байна. Харин тус аймгийн цол олгох барилдаан өчигдөр /2022.07.29/ болсон. 
Цол олгох барилдааны үеэр бөхийн найраанаас болж наадамчин олон эсэргүүцлээ илэрхийлэн бөхийн асрыг нурааж, зүлэг ногоон дэвжээ дээр түрэн гарч ирсэн үйл явдал гарсан. Түүнчлэн цол олгох барилдаанд сумын заан цолтой 40 гаруй бөх бүртгүүлж чадаагүй гэх албан бус мэдээлэл гараад байгаа юм.
Үүний шалтгааныг Хөвсгөл аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нараас тодруулахаар залгасан боловч утсаа авсангүй. Иймд нутгийн бөх сонирхогч иргэнтэй холбогдлоо.
Хөвсгөл аймгийн бөх сонирхогч Х.Сайхан хэлэхдээ “Цол олгох барилдааны шөвгийн дөрвөн бөхийг барилдаан эхлэхээс өмнө тодорхой болсон гэж нутгийн иргэд ярьж байсан. Нутгийнхан Улсын арслан Ц.Содномдоржийг цолны барилдаанаас нэрээ татаж, нутгийн бөхчүүддээ боломж олгохыг хүссэн. Гэвч наадамд барилдаж учраа бөхөөсөө мөнгө аван унаж өгөхөөр тохирсон гэх. Харин яг барилдаан болох үеэр Ц.Содномдорж арслан унаагүй. Угаасаа унаж өгөх ч албагүй, ингэж байж л манай аймгийн бөхчүүд сайжирна. Тэгээд л иргэд арслан руу ундааны сав шидэж, зүлэг ногоон дэвжээ рүү түрэн гарч очоод түүн рүү дайрсан.
Арсланг буруутгаад буй өнцөг нь аймгийн бөхчүүддээ цол авах боломжийг нь хаасан гэх шалтгаанаар л дайрсан хэрэг. Түүнээс биш арслан аймгийн наадамд барилдаж болохгүй гэсэн юм байхгүй. Мөн сумын цолтой бөхчүүдийг бүртгээгүй гэдэг худал. Юу гэж аймгийн наадамд бүртгээгүй байж таарах вэ дээ. Өөрсдөө л бүртгэлээсээ хоцорсон, материалаа өгөөгүй байж мэднэ” гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн