Тархины үйл ажиллагаа, тэр тусмаа ой тогтоолт, уншиж мэдсэнээ санах чадвар бидний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай болохыг Албама их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тус сургуулиас хийсэн судалгаагаар бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зарим хүнсний бүтээгдэхүүн ой тогтоолт, оюун санааны соргог байдалд эерэг бол зарим нь дээрх чадваруудыг муутгадаг аж. Ингээд тархины үйл ажиллагаанд хамгийн сайн болон хамгийн муу хүнсийг тайлбарлая.
Тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг хүнс:
Кофенд тархины үйл ажиллагааг сайжруулж, эрч хүч өгдөг дэлхийн хамгийн шилдэг ундаа аж. Кофейн нь хүний хөгшрөлтийн үйл явцыг сааруулж, богино хугацааны ой тогтоолтыг сайжруулдаг нь батлагдсан. Судалгаагаар ердөө нэг аяга кофе хүний анхаарал болон асуудал шийдвэрлэх чадваруудыг хэд дахин сайжруулдгийг тогтоосон байна.
Тархины хүч чадлыг нэмэгдүүлдэг гэгддэг хамгийн алдартай энэ хүнс гадаад харагдах байдлын хувьд ч тархитай маш төстэй. Бусад самартай харьцуулахад Омега-3 тосны хүчлийг их хэмжээгээр агуулдаг энэ самар танин мэдэхүйн чадвар болон ой санамжийг сайжруулах үйлчилгээтэй. Мөн тархины судасны цусан хангамж, хүчилтөрөгчийн урсгалыг сайжруулахаас гадна тархийг хамгаалах магни болон витамин В6-г их хэмжээгээр агуулдаг аж.
Судалгааны дүнгээс харахад гааны үнэр нь таныг анхаарлаа төвлөрүүлж, оюуны бүтээмжээ сайжруулахад тусалдаг болох нь батлагджээ. Мөн амтат халуун цай нь тайвшруулж, стресс бууруулах ач тустай аж.
Хулд загасны маханд агуулагддаг омега-3 өөхний хүчлүүд нь хүний тархинд бие даасан эсүүд бий болгож чаддаг учраас таны тархины сэтгэн бодох чадвар, хурд хүчийг эрс нэмэгдүүлдэг байна. Мөн хул загасны мах нь ниацинаар баялаг учир алцгеймэрийн өвчин тусах эрсдэлийг багасгаж, оюун ухааны доройтлын хурдыг сааруулдаг байна.
Нэрс жимсэнд агуулагддаг исэлдэлтийн эсрэг элементүүд нь таны тархинд гэнэтийн саатал гэмтэл гарахаас сэргийлж, Алцгеймэр болон Паркинсоны өвчин тусах эрсдэлийг багасгана. Мөн тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадвар, ой тогтоолтыг сайжруулах хамгийн гайхалтай буюу энгийн арга бол нэрс жимс хүнсэндээ хэрэглэх явдал юм гэдгийг судалгаагаар нотолжээ.
Тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг хүнс:
Хэдий кофе тархины үйл ажиллагаанд тустай ч хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог талтай. Олон аяга кофе нэг дор уух нь тархинд хэт ачаалал өгч, амрах боломж олгодоггүй ба таныг нойргүйдэл, зүрх судасны өвчлөлд хүргэх аюултай. Эрдэмтэд хүн өдөрт 280-450 мг кофе буюу 2-3 аяга кофе 3-4 цагийн зайтай уувал тохиромжтой гэсэн байдаг. Гэхдээ орой зургаан цагаас хойш кофе уухгүй байхыг зөвлөдөг байна.
Элсэн чихрийн найрлагад хүний биед ямар ч ашиг тусгүй глюкоз ихээр агуулагддаг бөгөөд үүнээс үүдэн бид анхаарлаа төвлөрүүлэх чадвараа алддаг аж. Тиймээс чухал ажил, хичээл хийх үедээ чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж байгаарай. Эдгээрт хийжүүлсэн ундаа, цагаан гурил, өндгөөр хийсэн зөөлөн боов, цагаан шоколад зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд хамаардаг учир хүнсээ анхааралтай сонгохыг зөвлөжээ.
Өөх тосоор баялаг мөхөөлдөс гэх мэт амттан таны цусны сувгуудыг бөглөрүүлж, таны биеэр тарах ёстой шим тэжээлт бодисын эргэлт болон тархины цусан хангамжийг сааруулдаг. Үүнээс үүдэн тархины хариу үйлдэл үзүүлэх чадвар удааширч, сэтгэн бодох чадвар мууддаг.
Эх сурвалж: Healtline.com