Ажилтнуудын бүтээмж, ажил амьдралын тэнцвэрийг сайжруулах, түүнчлэн шинэ үеийн ажиллах хүчний онцлогт зориулан ажиллах хэв маягаа өөрчлөх зэрэгтэй холбогдуулан заавал 09:00 – 18:00 цагийн хооронд оффис дээрээ ажиллах ёстой гэсэн дүрэм, журам халаагаа өгч байгаа билээ. Энэ өөрчлөлтөд дижитал шилжилт, технологийн хөгжил, дэвшил хамгийн чухал үүрэгтэй оролцож байгаа ба бидэнд алсын зайнаас ч нягт хамтран ажиллах боломжийг олгож байна.
Ай Ти Зон компани нь 2 жилийн өмнөөс "Remote буюу зайнаас ажиллах боломж"-ийг байгууллагадаа анх нэвтрүүлж, байгууллагын соёлын өөрчлөлтийг эхлүүлсэн. Өнөөдөр байгууллагын маань ихэнх ажилтнууд зайнаас ажиллаж байгаа ба ингэснээр ажилтнуудын бүтээмж, үр дүн сайжирснаас гадна гэнэтийн хөл хорионы үед ч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байгаа амжилттай байна.
Зайнаас ажиллах тохиолдолд авч явахад авсаархан, хөнгөн зөөврийн тоног төхөөрөмжтэй байх нь зайлшгүй шаардлагатай. Ажилтан бүрийн ажлын онцлог, хэрэгцээг харгалзан түүнд нийцэх хүчин чадал бүхий найдвартай ажиллагаатай, хурдтай компьютерыг сонгон өгч бүтээмжтэй, тасралтгүй ажиллах боломжоор хангаж өгөөрэй.
Хэрэв танд тохирох нөүтбүүк сонгоход тань зөвлөгөө хэрэгтэй бол энд дарж бидний бэлтгэсэн зөвлөгөөг уншина уу. Бидний өдөр тутмын үйл ажиллагаа хамтын ажиллагаанд суурилж явдаг тул зайнаас ажиллахдаа хамтын ажиллагаагаа хэрхэн явуулахаа шийдэх хэрэгтэй. Оффис дээр ажиллах үед бид уулзалт хурал хийх, нэгэнтэйгээ ажил ярих, хэрэгтэй материалаа хуваалцах зэрэг хамтын ажиллагаагаа хялбар явуулж чаддаг. Харин зайнаас ажиллах үед бидэнд систем, программын тусламж зайлшгүй хэрэгтэй болно. Учир нь дан ганц утасны дуудлага бүгдийг орлох, бүтээмжтэй ажиллагааг хангах ямар ч боломжгүй.
Тиймээс байгууллага дотроо ашиглах албан суваг буюу систем, программуудыг сонгож ажилтнуудтайгаа хэрхэн яаж хурал хийх, файлаа солилцох гэх мэт аргачлалуудаа тохирох шаардлагатай.
Ажилтнууд зайнаас ажиллахын тулд нээлттэй интернэт сүлжээ ашиглах нь дамжиггүй. Нээлттэй буюу хамгаалалтгүй сүлжээ ашиглах нь гэнэтийн сүлжээний халдлагад өртөх эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс байгууллага өөрсдийн сүлжээгээ хамгаалалттай болгож ажилтнууддаа гэрээсээ ч аюулгүй хандах боломжийг олгох хэрэгтэй. Ингэснээр байгууллагын тань үнэ цэн бүхий чухал мэдээллүүд ч аюулгүй байх болно.
Хэрэв та “Алсын зайнаас ажиллахаар судалж байгаа, эсвэл алсын зайнаас ажилладаг байгууллага болох” гэж байгаа бол энд дарж бидний туршлагатай дэлгэрэнгүй танилцах боломжтой.