Өнөөдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байна. “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг 2009 оноос жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэх болсон.Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачилгаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд жил бүрийн долоодугаар сарын 10-ныг Монгол Улсын Төрийн далбааны өдөр байхаар заасныг УИХ баталсан. Мөн 2012 оноос эхлэн Төрийн далбаанд стандарт нэвтрүүлж эхлээд байгаа билээ. Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдөрт зориулсан Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэлүүдийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай .Энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үдээд нийтийг хамарсан арга хэмжээнд хязгаарлалт тавьсан тул Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалыг цуцалжээ. Харин Төрийн далбаа мандуулах ёслол 09.00 цагт Сүхбаатарын талбайд эхэллээ.