Open iToim app
Чөлөөт цаг | 2 мин уншина

Ганцаараа аялалд гарах гэж байгаа хүн бүрийн анхаарвал зохих зүйлс

Ганцаараа аялалд гарах гэж байгаа хүн бүрийн анхаарвал зохих зүйлс
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 19
Аялал амралтын улирал ирж буй энэ үед ганцаараа аялахаар зэхэж буй хүмүүст зориулан "Huffington Post"  сонинд нийтлэгдсэн аяллын экпертүүдээс авсан үнэтэй зөвлөгөөг орчуулан хүргэж байна.
1. Зочид буудал биш Хостелд буудалла
Ганцаараа танихгүй газар аялах гэж байгаа бол чанар, орчинг нь сайн мэдэхгүй буудалд захиалга өгч эрсдэл хүлээхийн оронд ойрхон тохилог хостелд буусан нь санхүүгийн хувьд ч ашигтай. Түүнчлэн ганцаараа аялж яваа өөр орны аялагчидтай танилцаж, аяллын сонин сайхан хуучилж, мэдээлэл солилцох боломжтой.
2. Бичиг баримтаа заавал олон хувь хэвлэж аваарай
Аяллын үеэр танд юу ч тохиолдож болох учир, шаардлагатай бүхий л бичиг баримтаа олон хувь хэвлэж аваарай. Эсхүл баримтуудаа цахимаар хуулбарлаад и-мэйл рүүгээ явуулсан ч болно. Ингэсэн тохиолдолд паспорт болон бусад бичиг баримтаа гээсэн  ч биеийн байцаалтын дугаар, нислэгийн тийз, номер зэргийг түвэггүй мэдэж болно.
3. Нутгийн иргэн шиг л бай
Яг кинонд гардаг жуулчид шиг сул цамц, богино өмд өмсөөд үнэтэй камераа энгэртээ зүүн, харагдсан юм болгоныхоо зургийг дарсаар явах юм бол үл бүтэх этгээдүүдийн хараанд өртөх магадлал өндөрсөнө. Сонор сэрэмж хэзээд илүүдэхгүй тул, аль болох энгийн байх нь аюулгүй.
4. Байнгын бэлтгэлтэй, мэдээлэлтэй бай
Таны аялж буй оронд улсынхаа Элчин сайдын яам байдаг эсэхийг судлаарай. Муугаар бодож л байгалийн гэнэтийн аюул, гоц үзэгдэл болж юуны магад. Наад зах нь борооны улирал нь хэзээ эхэлж, дуусдаг тухай зайлшгүй мэдэж үүнтэйгээ холбогдуулан бэлтгэлээ базаагаарай. Мөн улс төрийн байдлыг ч судлахад гэмгүй.
5. Хаа байгаагаа үргэлж мэдээллэ
Нийгмийн сүлжээ өндөр хөгжсөн энэ үед ганцаараа аялж яваа хүмүүст олон боломж нээгджээ. Гэр бүл, дотнын хүмүүсийнхээ санааг зовоохгүйн тулд  очсон газар болгоноо мэдээлж, Check In  хийх илүүдэхгүй. Ялангуяа таны байгаа орчинд байгалийн аюулт үзэгдэл болсон тохиолдолд, аюулгүй гарсан эсэхээ тогтмол мэдэгдэх хэрэгтэй.  Энэ нь танд аюулд тулгарсан үед хэрэгтэй арга хэмжээ авахад хялбар болгох болно
Эх сурвалж: Huffpost
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн