Open iToim app
Т.Намжил: Сексийн дотно харилцаатай ч  хайрлах сэтгэл байхгүй бол хоосон
Боловсрол | 2 мин уншина

Т.Намжил: Сексийн дотно харилцаатай ч хайрлах сэтгэл байхгүй бол хоосон

www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 30
Дотно нөхөрсөг сэтгэлтэй хүн их зөөлөн дулаан, нийтэч,  бусдыг чөлөөтэй байлгадаг байна. Энэ нь хайрын онцлог, үй зайгүй харилцааг агуулж байдагтай холбоотой аж. Харин дотно нөхөрсөг сэтгэлийг өөрийн болгож чадахгүй хүн ганцаардмал, өөрийгөө төвд тавьсан, өөрийгөө сэжиглэдэг, бусадтай хэлбэрийн харилцаатай, өөртөө итгэлтгүй, үхшэрмэл үзэлтэй, зөөлөн дулаан сэтгэлгүй, санаачлагаггүй нэгэн болдог байна. Иймд дотно нөхөрсөг сэтгэлийг бий болгох талаарх Гэр бүл судлаач Т.Намжилын зөвлөгөөг онцлон хүргэж байна.
Хайраар
Бие биенээ хайрласнаар дотносдог. Хэрвээ энэ сэтгэл хагарвал бага багаар сэтгэлээ илэрхийлэх нь багасаж, салан тусгаарлалтыг мэдэрч, ганцаардалд автах болно.
Сэксийн
Бие махбодиор, хүйсийн хувьд дотно харилцснаар мэдэрдэг. Ялангуяа эхнэр, нөхрийн сексийн дотно сэтгэл маш чухал.
Нийгмийн
Найз нөхөд, нэг цуглаан, нэг дугуйлан, нэг байгууллагад хамаарагддаг. Үүнээс мэдэрдэг нөхөрсөг сэтгэл юм.
Оюуны
Үзэл бодол, үйл явдлын талаар ярилцснаар үүсдэг. Ер нь энэ дотно нөхөрсөг сэтгэлтэй байвал бие махбодын, сэтгэлийн дотно нөхөрлөлийг ч хурдан олж чаддаг.
Зугаа цэнгэлийн
Энэ нь хобби, спорт, хөгжилтэй тоглоом зэргийг хамтдаа хуваалцснаар бий болдог. Тухайлбал, нэг гэрийн эхнэр нөхөр хоёр сэтгэлийн хөөрлийн дотно нөхөрсөг сэтгэл багасаж байгааг мэдэрвэл хамтдаа спортоор хичээллэх юм уу, хоббигоо нэгтгэснээр зугаа цэнгэлийн дотно нөхөрсөг сэтгэлийг хөгжүүлж, гэр бүлийн хоёрийн харилцаанд том тус дэм болно.
Сэтгэл зүйн
Гоо сайхны мэдрэмж, сэтгэл зүйн туршлагыг мэдэрдэг дотно нөхөрсөг сэтгэл юм. Гоо сайхны талаарх үзэл бодол, туршилт хоёр нь адилхан байдаг нь жирийн амьдралд баяр хөөр болон дотно нөхөрсөг сэтгэлийг хангаж өгдөг. Тухайлбал, хөгжим сонсохдоо нэг хүн нь сонгодог хөгжимд, нөгөө нь өөр төрөлд дуртай бол тэд хамтдаа тоглолт үзэхээр явах болбол нилээн тохиролцоо хэрэгтэй.
Сүнсний
Энэ бол шашин. Хүний амьдралын зорилго, амьдралын утга учрыг хамтдаа хуваалцахад мэдэрдэг дотно сэтгэл. Хэрэв эхнэр нь христчин, нөхөр нь бурхангүй үзэлтэй бол тэр хоёр бүтэн сайн болгонд тусдаа өөрсдийн цагийг авах хэрэгтэй. Амьдралыг хамтдаа мэдэрч сүнсний байдал адилхан байна гэдэг өөр олон тайлбаргүйгээр дотно сэтгэл бий болдог.
Харин тайван тогтуун байдлын хэрэгцээг дотно нөхөрсөг сэтгэл шаарддаг. Энэ нь итгэлцэл үүссэний дараа өөрийгөө нээх, харилцагчдаа түшиглэх, түүнийг хүлээн авснаар бий болдог. Ялангуяа хайрын дотно нөхөрсөг стэгэл нь цаг хугацаа, тэвчээрээр бий болдог. Яагаад гэвэл сексийн дотно нөхөрсөг сэтгэл байлаа ч гэсэн хайрлах нь байхгүй бол хоосон. Хайр нь мөнхийн өгөгч зүйл болдог ба идэвхитэй амьд чанарыг агуулж, хүнийг өсгөдөг хүч болдог.
www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн