Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Англи хэлний академийн 26-аас дээш насныханд зориулсан сургалтын бүртгэл эхэллээ

www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 12 сарын 1
undefined
“Англи Хэлний Академи”-иас 26-аас дээш насны ажил хэрэгч хүмүүст зориулсан суурьтай анхан шатны сургалт элсэлтээ авч эхэллээ. Энэхүү сургалт нь арвахоёрдугаар сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм. 
Хөтөлбөрийн давуу талууд
Көүчинг зөвлөгөө 
Амжилттай сурах сэтгэл зүйн бэлтгэл, өөрийн сурах арга барилын талаар таньж мэдэх, хэл сурах үйл явцыг хэрхэн дадал болгох, гаргаж буй ахиц дэвшлийнхээ талаар долоо хоногт нэг удаа мэргэжлийн багшаас цаг авч уулзан, зөвлөгөө, чиглэл авах боломжтой.
НОУ ХАУ
Энэ хөтөлбөр нь хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор З.Ганчимэг багшийн удирдсан мэргэжлийн багш нарын боловсруулсан Монгол хүнд англи хэлийг амархан сургах ноу хау шингэсэн юм. Сургалтаар ярих болон сонсох чадвараа богино хугацаанд сайжруулах, сурснаа шууд хэрэглээнд оруулах боломжийг олгоно. 
Дадал 
Их ч биш, бага ч биш өдөр бүр хий. Өдөр бүр тогтсон цагт "live" цахимаар багш нартайгаа хамт хичээллэнэ. Мөн өөрт хамгийн тохиромжтой цаг, байрлалд англи хэл сурах дадал төлөвшүүлэх боломжийг бүрдүүлнэ. 
"Gathering" буюу хамтын уулзалт 
Долоо хоногийн пүрэв болон ням гаригт академийн салбарууд дээр хүрэлцэн ирж, көүч багштай уулзахаас гадна, хамт суралцаж байгаа хүмүүстэйгээ уулзан, туршлагаасаа хуваалцах, ярианы практик хийх боломжтой
DO-28 - Бидэнтэй хамт жаргаж суръя!
Мэдээлэл авах болон бүртгүүлэх форм: https://bit.ly/3HqrQzp
Арваннэгдүгээр сарын 28-ны ням гарагт чиглүүлэх, тэнхимийн сургалттай тул бүртгэл арваннэгдүгээр сарын 27-нд хаагдана. Үндсэн сургалт арванхоёрдугаар сарын01-ээс арванхоёрдугааар сарын 28-н хүртэл үргэлжилнэ. 
Төлбөр: Өдөр бүр 6500 төгрөг буюу 182000 төгрөг
Холбоо барих утас: 89095609, 8500-2212, 88001068
undefined
undefined
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн