Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Монгол Улс хамгийн бага татвартай орнуудыг тэргүүлж байна

Монгол Улс хамгийн бага татвартай орнуудыг тэргүүлж байна
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 26
Дэлхийд тэргүүлэгч дөрвөн аудитын компанийн нэг болох Голландад төвтэй “KPMG” байгууллагаас иргэдээсээ хамгийн бага татвар авдаг орнуудыг нэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл мөнгөтэй гаднын иргэд өөрийн хөрөнгөө татвараас бултуулж оффшор бүсэд байршуулах боломж олгодог орнуудын жагсаалтыг дэлхийн улсуудын 2003-2019 оны татварын тайланг үндэслэн хийжээ.
Тайланд тусгагдсанаар НҮБ-д бүртгэлтэй дэлхийн 190 гаруй орны 13 нь гаднын иргэдээс ямар ч татвар авдаггүй байна. Тэдний дийлэнх нь Карибын тэнгисийн орнууд байгаа бол Ази Номхон далайн бүсээс Бруней улс багтжээ.
Харин дэлхийн орнуудын дундаж татварын хэмжээ нь 31,23 хувь байгаа аж. Европын холбооны улсууд хамгийн өндөр буюу 38,27 хувийн татварын хэмжээ тогтоосон бол Африк тивийн орнууд хамгийн бага буюу дунджаар 27,99 хувийн татварыг иргэдээсээ авч байна.
Нэг талдаа эдгээр улсууд нь аялал жуулчлалын бодлогоор гаднын иргэдээс татвар авдаггүй ч нөгөө талдаа хууль бус этгээдүүдэд татварын диваажин болж байгаа 13 улстай танилцвал.
1.       Ангиула
2.       Антигуа ба Барбуда
3.       Багамын арлууд
4.       Бахрейн
5.       Бермуда
6.       Бруней
7.       Кайманы арлууд
8.       Кувейт
9.       Оман
10.   Катар
11.   Сейнт-Китс ба Невис
12.   Саудын Араб
13.   Арабын Нэгдсэн Эмират улс
Харин арваас доош хувийн татвар авдаг есөн орны дийлэнх нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, эсвэл социалист дэглэмтэй байсан улсууд байгаагийн дотор Монгол Улс багтсан байна. Эдгээр улсуудтай танилцвал.
1.       Гуатемала – 7 хувь
2.       Монтенегро – 9 хувь
3.       Босни-Херцоговин – 10 хувь
4.       Болгар – 10 хувь
5.       Казахстан – 10 хувь
6.       Бүгд Найрамдах Македон улс – 10 хувь
7.       Монгол – 10 хувь
8.       Румын – 10 хувь
9.       Серби – 10 хувь
Тэгвэл иргэдээсээ хамгийн өндөр татвар авдаг арван улстай танилцвал.
1.       Швед – 57,19 хувь
2.       Япон – 55,95 хувь
3.       Дани – 55,89 хувь
4.       Австри – 55 хувь
5.       Финланд 53,75 хувь
6.       Аруба – 52 хувь
7.       Голланд – 51,75 хувь
8.       Бельги – 50 хувь
9.       Израйль – 50 хувь
10.   Словени – 50 хувь
Дэлхийн улсуудын татварын хувь хэмжээний тайлантай бүрэн эхээр нь танилцах бол энд дарна уу.
Эх сурвалж: KPMG International
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн