Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Хүүхдэд үйлчлэх олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоожээ

Хүүхдэд үйлчлэх олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоожээ
Нийтэлсэн 2019 оны 2 сарын 11
Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гарч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны  хоёрдугаар сарын 01-ээс гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор болсон байна.
Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгожээ.
Томуугийн вирусын халдварын тархалт ихсэх хандлагатай байгаа тул бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн