УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Шилэн дансны тухай хууль болон Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй болгох хуулийн төслийг яаралтай өргөн барих нь зүйтэй гэж үзжээ.