Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Гарал үүсэл нь тодорхой, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүн авахыг зөвлөлөө

Гарал үүсэл нь тодорхой, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүн авахыг зөвлөлөө
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 21
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтаж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байгаа аж. Шалгалтын эхний 10 хоногийн байдлыг танилцуулж, иргэдэд дараах зөвлөмжийг өглөө.
Энэ талаар НМХГ-ын дэд дарга Б.Батшагай хэлэхдээ “Шалгалтын явцад 518 зөрчил илрүүлснээс 200 гаруй зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан байгаа.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн “Эгүшин” хүнсний дэлгүүр, “Энхжин”, “Сэлэнгэ” зах, Баянгол дүүргийн “Хархорин” худалдааны төв, “Барс-2”, “Шилэн” зах, “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлд бараа бүтээгдэхүүн худалдаалахдаа хадгалалтын горим алдагдсан 35 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авч, устгасан.
Иймд иргэд Цагаан сарын худалдан авалт хийхдээ гарал үүсэл нь тодорхой, чанарын баталгаажилтыг хангах баримт бичигтэй хүнсийг худалдан авахыг зөвлөж байна.
Үүнээс гадна Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хэмжээнд гахайн мялзан өвчин илэрч, 300 гаруй гахайг устгасан. Мөн гахайн түүхий мах худалдаалж байсан ААН-ээс 3.3 тн гахайн махыг устгалд оруулсан байгаа”гэв.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн