АНУ-ын Техас мужийн Ламар ахлах сургуулийн сурагч Майкл Браун сурагч болгоны мөрөөдөл болсон дэлхийн шилдэг 20 сургуульд тэнцэж, бүгдээс нь Full Scholar ship буюу бүрэн тэтгэлэгт хамруулах хүсэлт хүлээн авсан анхны хүн боллоо. Тодруулбал, тэрээр Харвард, Иел, Пенсильван, Принстон, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг 20 сургуулиас урилга авч чаджээ.
Майкл Браун багаасаа Стэнфордын их сургуульд суралцах мөрөөдөлтэй байсан бөгөөд мөрөөдлөө биелүүлэхийн тулд гурван жилийн турш шаргуу хөдөлмөрлөж, сурлага болоод олон нийтийн ажилд үеийнхнээ манлайдаг болжээ. Хүү хуулийн сургуульд суралцахаар шийдсэн бөгөөд ирээдүйд нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг сайн дурын хуулийн ферм байгуулах мөрөөдөлтэй гэнэ.
Түүний дэлхийн шилдэг сургуульд тэнцсэн нууцаас хуваалцвал:
-Нэгд, голч дүн өндөр байх ёстой. Майкл Брауны голч оноо 4.68 буюу Принстон, Иел их сургуулиудын шалгуур онооноос 0.7 орчим баллаар өндөр байжээ.
-Хичээлийн хажуугаар маш олон клуб, сайн дурын үйл ажиллагаанд оролцдог байсан ба залуу ардчилагчид, мэтгэлцээний клубт явдаг бөгөөд хэд хэдэн улс төрийн кампанит өсвөр насныхныг төлөөлж оролцжээ.
-SAT буюу АНУ-ын элсэлтийн шалгалтын 1500-аас дээш оноотой байх ёстой бөгөөд Майкл 1540 оноотой аж.
Майкл Браун өөрийн амжилтаа ээжтэйгээ холбож тайлбарлажээ. Түүний ээж хүнд хэцүү амьдралын улмаас сургуульд сурч чадахгүй явсаар гэрийн эзэгтэй болжээ. Тиймдээ ч хүүгээ бага сургуулийн сурагч байхаас нь эхлээд үргэлж хамгийн сайнаараа хийх хэрэгтэй гэдгийг ойлгуулсан аж. Майкл тэнцсэн сургууль бүрээсээ ойролцоогоор 260 мянган ам.долларын тэтгэлэг авах эрхтэй болсон байна. Хүү энэ тухайгаа “Энгийн сургуульд суралцаж, тасралтгүй хичээсээр байгаа над шиг хүүхдүүдэд боломж байгаа гэдгийг харуулах сайхан үлгэр дууриалал болж буйдаа баяртай байна” хэмээн өгүүлжээ.
Стэнфорд Их суруульд тэнцсэн гэх хариуг сонсох үе