Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Х.Нямбаатар: Сэтгэл санааны хохирлыг барагдуулах үнэлгээтэй болно

Х.Нямбаатар: Сэтгэл санааны хохирлыг барагдуулах үнэлгээтэй болно
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 14
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” хамтарсан багийн үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.  
Чуулганыг нээж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэллээ. Тэрээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд төрийн бодлогыг бүх хууль, тогтоомжтой уялдуулах шаардлагатайг онцлов. 

Төрийн бодлого гэр бүлийг тогтвортой байлгахад чиглэнэ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төрийн бодлогыг бүх хуультай уялдуулна. Үүний хүрээнд хуулийн реформууд хийж байна. Саяхан Хууль зүйн туслалцааны тухай хууль батлагдсан. Тус хуулиар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн төлбөрийн чадваргүй хохирогч нарт үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой болсон юм.  
УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийг хэлэлцэж байна. Уг хуульд сэтгэл санааны хохирлыг төрөөс үнэлж барагдуулах үнэлгээний журмыг оруулж байгаа. Цаашид гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санааны хохирол учирсан хүмүүсийн хохирлыг барагдуулж, үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг  болгоно. Ирэх жилээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүмүүст биечилсэн сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх чиглэлд тодорхой ажлуудыг хийнэ, төсөл хэрэгжүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зан үйл засах сургалтыг бүхэлд нь хэрэгжүүлэх боловсон хүчний нөөц дутмаг байна. Тиймээс энэ чиглэлд 2023 онд гаднын байгууллагатай хамтарч ажиллах шаардлага бий.  
2022 оны аравдугаар сард гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 257 мянган дуудлагын цагдаагийн байгууллага хүлээн авчээ. Үүний 12.5 хувь буюу 31 мянга гаруй нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага байсан аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар баривчилж байна. Төрийн бодлого гэр бүлийг салгаж сарниулахад бус тогтвортой байдлыг хангахад бодлого хэрэгжүүлэх ёстой. Эхнэр нь дуудлага өгөөд нөхрөө баривчлуулсан гэр бүл цаашид таатай харилцаатай байна гэдэг хэцүү. Тиймээс дуудлага өгөх хүртэлх харилцаанд ач холбогдол өгөх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага ч өгсөн мэдээллийг тал бүрээс шалгах шаардлагатай. Зарим тохиолдолд хэлмэгдсэн эрчүүд, аавуудын талаарх гомдол ирдэг. Ажлаасаа ирэхдээ халамцуу ирээд үл ялиг ам зөрөхөд дуудлага өгдөг тохиолдол байна. Тиймээс ХЗДХЯ, Криминологийн холбоотой хамтран судалгаа хийхээр төлөвлөсөн” гэлээ. 
Хамтарсан багийн үндэсний чуулганы гол зорилго нь хамтарсан багийн нийгэм дэх хэрэгцээ шаардлагыг таниулахад оршиж байгаа тэрээр мөн онцоллоо. 
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн