Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Баянгол дүүргийн 3, 5, 24, 25-р хорооны иргэдээс өнөөдөр шинжилгээ авна

www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 2 сарын 11
УОК, НОК-оос “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г 2021 оны хоёрдугаар сарын 11-13-ны өдрүүдэд идэвхжил өндөртэй байгаа голомттой бүсүүдэд зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Баянгол дүүрэг хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу өнөөдөр 3, 5, 24, 25-р хорооны 8201 өрхийн иргэдээс суурин 3 цэг  болон явуулын 47 баг  голомтыг цомхотгох өргөтгөсөн шинжилгээг авна. 
undefined
Тухайлбал, БГД-ийн 3-р хороо, Нарны хорооллын 8, 24, 25, 26, 27, 28, 35А, 35Б байрны оршин суугчид 141-р сургуулийн авах суурин цэгт очиж шинжилгээ өгнө. Бусад байрны өрхийн нэг иргэнээс явуулын баг очиж, шинжилгээ авах тул иргэд, та бүхэн иргэний үүргээ биелүүлж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
undefined
Түүнчлэн дараах зурагт тэмдэглэгдсэн БГД-ийн 5-р хорооны иргэд суурин цэг болох 25-р хорооны Өрхийн Эрүүл мэндийн төвийн байр (Голден парк) –д очиж шинжилгээ өгөх юм.
undefined
Харин БГД-ийн 24-р хороо буюу “Алтай хотхон”-ы оршин суугч, 25-р хорооны дээрх тэмдэглэгдсэн өрхийн гишүүдээс явуулын баг гэрээр очиж шинжилгээ авах тул иргэд, та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, шинжилгээндээ идэвхтэй хамрагдана уу.
 
undefined
Жич: Баянгол дүүрэг нийт 22-р хорооны 23,938 өрхийн иргэдээс “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г авах тул иргэд, та бүхэн шаардлагатай тохиолдолд Бянгол дүүргийн шуурхай штабын 70120318 дугаар, Call center 1800-1222 дугаарт хандан, мэдээлэл авах боломжтой гэж  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС-оос мэдээллээ. 
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн