Ховдын аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормааг сонгосон билээ. Аймгийн ИТХ-ын Засаг даргаар Э.Болормааг сонгосон тухай тогтоолыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг сонгосон тогтоолыг батламжилжээ. Тэрээр Ерөнхий сайдаас захирамжаа гардан авч, үүрэгт ажилдаа албан ёсоор оржээ.