Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Арван ихэр хүүхэд төрүүлжээ

Арван ихэр хүүхэд төрүүлжээ
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 27
ОХУ-ын Курск мужид гурав /дөрөв/ хоногийн өмнө Ирина гэж эмэгтэй арван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихрүүдийн тав нь эрэгтэй, тав нь эмэгтэй юм байна. Ирина жирэмсэн болсноосоо хойш нэг ч удаа эмнэлгийн хяналтад орж үзүүлээгүй бөгөөд шууд төрөхөөр иржээ. Эмнэлэгт ирснээсээ хойш 30 минутын дараагаас төрж эхэлсэн бөгөөд хоёр эх баригч нийтдээ арван хүүхэд эх барьж авсан байна.  Хамгийн сонирхолтой нь ихрүүдийн жин хэвийн бөгөөд 2.5-3.2 кг жинтэй байсан байна. Энэ тухай мэдээг ихрүүдийн аав сонсоод ухаан алдаж эмнэлгийн тусламж авсан тухай, ихрүүд бүгд эрүүл, ээж нь Света, Наташа гээд нэр өгч амжсан тухай Оросын телевизүүд мэдээлж байна.
undefined
Дашрамд дурдахад 2009 онд АНУ-ын иргэн Натали Сульман гэгч эмэгтэй хамгийн олон буюу найман ихэр төрүүлж дэлхийд шуугиан болж байна. Гэхдээ тэрээр ихрүүдээ үр суулгах аргаар тээсэн бөгөөд өмнө нь зургаан хүүхэдтэй байсан юм.  Одоо Натали Сульман 14 хүүхдийнхээ хамт Лос-Анжелес хотын дагуул хотод гурван унтлагын өрөөтэй жижиг байшинд амьдарч байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн