Монголын залуучуудын холбооны ээлжит бус зургадугаар хурал болж, шинэ ерөнхийлөгчөө сонгожээ. Залуучуудын холбооны шинэ ерөнхийлөгчөөр О.Гэрэлт-Од сонгогдсон байна. Мөн хуралдаанаар таван дэд ерөнхийлөгчтэй байсныг өөрчилж, салбар салбар хариуцсан дэд ерөнхийлөгчдийг томилсон байна. Хуралдаанд 21 аймаг 9 дүүргийн залуучуудын холбооны 300 төлөөлөгчийг цахимаар оролцсон аж.
Нийгмийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Ж.Нямаа, салбар хород хариуцсан дэд ерөнхийлөгчөөр дөл, үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Анхбат, Эдийн засаг төсөл хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Анхбаяр, хөгжлийн бодлого хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Чойжамц гэсэн залуус шинээр томилогджээ.
Монголын залуучуудын холбоо журмандаа өөрчлөлт оруулж, залуучуудыг хөгжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн бодлогын төвшинд үйл ажиллагаа явуулж, шинэчлэл хийхээр болжээ.