Open iToim app
Хөндөх сэдэв | 1 мин уншина

ЦЕГ: Реппер залуу хүнд зодуулаагүй, гаднын нөлөөгүй нас барсан

ЦЕГ: Реппер залуу хүнд зодуулаагүй, гаднын нөлөөгүй нас барсан
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 28
“Street dream” шоуны ялагч Н.Алтан-Оргил буюу реппер Orice өнгөрсөн бямба гаригийн шөнө хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин тэрээр гэмтлийн хүндрэлээ даагаагүйгээс эмнэлэгт нас баржээ. Түүнийг бүлэглэн зодож таван давхраас шидсэн талаар мэдээлэл цахим орчинд гарсан.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Иргэн Алтан-Оргил буюу реппер Orice-ын амь нас хохирсон хэрэг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Харин цахим орчинд бичигдээд байгаа шиг тухайн залууг олуулаа нийлж зодоод таван давхрын цонхоор шидэж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл худлаа. Хүнд зодуулаагүй" гэсэн юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн