Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Сурвалжлага: АИ-92 бензиний үнэ 300 төгрөгөөр буурч, 1500 төгрөг болжээ

Сурвалжлага: АИ-92 бензиний үнэ 300 төгрөгөөр буурч, 1500 төгрөг болжээ
Нийтэлсэн 2020 оны 4 сарын 13
Засгийн газар болон УИХ-аас шатахуун ипмортлогч нарыг бензиний үнээ дэлхийн зах зээлтэй уялдуулж, литр тутамд нь 300-400 төгрөгөөр бууруулах чиглэлийг өгсөн билээ. Тэгвэл уг шийдвэрийн хүрээнд  шатахуун импортлогч томоохон компаниуд өнөөдрөөс шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамд 280-300 төгрөгөөр бууруулж, АИ-92 авто бензин литр нь 1500 төгрөг болсон байна.
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй “Петровис”, “Сод монгол”, “Шунхлай” зэрэг томоохон шатахуун импортлогчид  өнөөдрийн байдлаар АИ-92 бензинийг 280-300 төгрөг,  дизель түлшийг 150 төгрөгөөр бууруулсан бол АИ-95 бензиний үнэ 200 орчим төгрөгөөс буурч 2000-2050 төгрөг болсон байна. 
Хэдийгээр шатахууны үнэ 150-280 төгрөгөөр буурч байгаа ч иргэд үүнээс илүү буух боломжтой гэж үзэж байгаагаа өнөөдөр илэрхийлэв. Жишээ нь, Монголын шатахуун хэрэглэгчдийн  бензиний үнийг литр тутамд нь 20 хувиар буюу 500-650 төгрөгөөр буулгах боломжтой гэж үзэж мэдэгдээд байна.
Ингээд бензиний үнийн талаар жолооч нарын сэтгэгдлийг сонслоо.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн