Open iToim app
Нээлт | 1 мин уншина

Apple компани шинэ төрлийн ухаалаг аппликейшн танилцууллаа

Apple компани шинэ төрлийн ухаалаг аппликейшн танилцууллаа
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 5
Apple  компанийн жил бүр уламжлан зохион байгуулагддаг технологи хөгжүүлэгчдийн чуулган болж, энэ жилийн шинэ ололт амжилтаа танилцууллаа. Энэ удаагийн чуулганаар олонд танилцуулсан хамгийн анхаарал татахуйц нээлт нь  Apple Watch ухаалаг бугуйн цагт зориулсан бүтээсэн  Walkie-Talkie нэрт шинэ төрлийн аппликейшн байв.
Walkie-Talkie-гийн ачаар Apple Watch ухаалаг бугуйн цаг хэрэглэгчид гэр бүл, найз нөхөд зэрэг ойр дотнынхондоо аудио зурвас илгээх,  ярих боломжтой болжээ  Энэ нь нэг төрлийн нийгмийн сүлжээ бөгөөд WhatsApp-аас ялгаатай нь гар утас, биш зөвхөн Apple Watch хэрэглэгчдийг хамрах аж. Зохион бүтээгчид энэхүү аппликейшнийг хэрэглэгч өөрийн дотнын хүмүүстэйгээ харилцахдаа ашиглах цөөн тооны хэрэглэгчтэй, найдвартай харилцааны хэрэгсэл болсон хэмээн тайлбарлажээ.   
Walkie-Talkie-г хэрэглэхийн тулд та эхлээд хэн нэгэн рүү хандан хүсэлт илгээх ба нэг удаа холбогдон хүсэлтийг хүлээж авсан тохиолдолд дахин холбогдох шаардлагагүй. Холбогдсон найз руугаа хүссэн үедээ Walkie-Talkie-г ашиглан дуут мессеж илгээх боломжтой. Дуут мессеж ямар ч урттай байж болох бөгөөд таны мессежийг хүлээн авсан даруй мэдэгдэл ирэх юм. 
Энэхүү аппилкейшны ачаар Apple Watch хэрэглэгчид анх удаа хоорондоо дуут мессежээр харилцах боломж бүрдэх бөгөөд гар утас, товчлуур дарж зурвас бичихийг хялбарчилж, алхаж байх үедээ ч зайлшгүй дамжуулах ёстой мэдээллээ бусдад хүргэх боломжтой аж.
Эх сурвалж: Theverge  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн