Алдарт хар нүхний онолыг боловсруулсан энэ цагийн хамгийн суут ухаант физикч Стивен Хокинг 76 насандаа өөд болсон тухай гэр бүлийнхэн нь мэдээлжээ. Түүний хүүхдүүд Люси, Роберт нар сэтгүүлчдэд “Бидний хайрт эцэг насан эцэслэж, үр хүүхэд гэр бүлийнхэндээ том гарз учрууллаа” хэмээн өгүүлсэн байна. Ар гэрийнхэн нь үхлийн шалтгааныг тодорхой мэдээлээгүй ч түүнийг амар тайвнаар хорвоог орхисон гэв.
Тэрээр 1963 онд мэдрэлийн эсийн саажилтаар өвчилж, цаашдаа хоёрхон жил амьдрах боломжтой хэмээн оношлогдож байсан ч өвчинтэйгөө тэмцэж, 76 жил амьдарч чадсан юм.
-Тэрээр 1942 онд Английн Оксфорд хотод төрж өссөн.
-1959 онд Оксфордын их сургуульд байгалийн шинжлэх ухаан судлалаар суралцаж, дараагаар нь Кембрижийн их сургуульд докторын зэрэг хамгаалж байсан.
-Түүнийг гуравдугаар дамжааны оюутан байхад буюу 1963 онд түүний өвчний эхний шинж тэмдгүүд илэрч, хоёр жилийн л настай хэмээн оношлогдож байсан .
-1974 онд алдарт Хар нүхний онолоо боловсруулж, 1988 онд алдарт “Цаг хугацааны товч түүх” номоо хэвлүүлж байв. Тус ном дэлхий даяар 10 сая хувь борлуулагдсан юм.
-2014 онд түүний амьдрал, ажил, амжилтын тухай “Theory Of Everything” хэмээн намтарчилсан уран сайхны кино бүтээгдэж байсан.