Архангай аймгийн нутаг дэвсгэрт 10 настай Х гэгчийг 38 настай Д сум алдан амь насыг нь хохироожээ.
Тодруулбал, Архангай аймгийн цагдаагийн газарт "10 настай эрэгтэй хүүхэд буудуулж нас барсан" гэх дуудлага мэдээлэл 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22.55 цагт иржээ. Алба хаагчид дуулага хүлээн авч хэргийн газар очиж шалгахад амь хохирогч 10 настай эрэгтэй Х гэгчийг түүний төрөл садангийн 38 настай эрэгтэй Д гэгч нь сум алдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Холбогдох шалгалтын ажиллагааг Архангай аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байгаа юм.
Тиймээс иргэд та бүхэн галт зэвсэгтай харьцахдаа анхааралтай, болгоомжтой байхыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.