Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Бакалавр, магистрт суралцуулах тэтгэлэг зарлалаа

Бакалавр, магистрт суралцуулах тэтгэлэг зарлалаа
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 27
The University of Westminster их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
The University of Westminster их сургуулиас жил бүр тус сургуулийн Магистрын түвшний хөтөлбөрт суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудын дунд зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн нэг болох “Tony Shaw International Students House Scholarships” тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг танд хүргэж байна.
The University of Westminster их сургуулийн талаар:
The University of Westminster их сургууль нь 1838 онд үүсгэн байгуулагдсан, улсынхаа анхны полетехникийн чиглэлийн сургууль байсан бөгөөд өдгөө 20,000 гаруй оюутан суралцаж байна. 2019-2020 оны хичээлийн жилд тус сургуулиас 180 гаруй Магистрын түвшний хөтөлбөрийг санал болгож байгаа ба уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн суралцахыг хүссэн хөтөлбөрт үнэ төлбөргүй суралцах боломжтой болох юм.
The University of Westminster их сургуулийн үзүүлэлт:
Тус сургууль нь 2019 оны байдлаар дотооддоо буюу ИБУИНВУ-н их сургуулиуд дотор дараах байрыг эзэлж байна:
The Guardian сэтгүүлээс гаргадаг жагсаалтын 81 дүгээрт
Олон улсын түвшинд 2019 оны байдлаар дараах байрыг эзэлж байна:
Times higher education (QS World University Rankings ) жагсаалтын 601-650 дугаар байрт
Материал хүлээн авах хугацаа:
2019 оны 5 сарын 31
Хичээл эхлэх хугацаа:
2019 оны 9 сар
Суралцах сургууль:
The University of Westminster, Business School
Суралцах хөтөлбөр:
Магситрын түвшний хөтөлбөр.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг энд дарж  үзэх боломжтой.
Суралцах хугацаа:
Хөтөлбөрөөс хамаарч 1-2 жил
 БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны 2019-2020 оны тэтгэлэг зарлагдлаа
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Тэтгэлэг болон суралцах тухай мэдээллийг эндээс үзнэ үү.
Бакалаврын сургалтад: 
Нэг. Тавигдах шаардлага, бүртгэл
Сонгон шалгаруулалтад  дараах шаардлагыг хангасан 25 хүртэл насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ.          
-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2-аас дээш голч дүнтэй суралцаж буй
-БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 85 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцсан
-Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэний материал болон мэдээллийг шууд цагдаагийн байгууллагад мэдэхийг анхаарна уу!
Үүнд:
-Бүрэн зөв бөглөх анкет (татаж авах)
-Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-Тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голчдүнг оруулсан байх/
-Тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч       дүнг оруулсан байх/
-Шалгалтын хураамж 15000 төгрөг
-Дээрх бичиг баримт 1% бүрдүүлнэ. 
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд 2019 оны 6 дугаар сарын 1, 2-ны өдрүүдийн 09-17 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн I байрны 3 давхрын 324 тоотод дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.   
Хоёр. Сонгон шалгаруулалт Бичгийн шалгалт
Сонгон шалгаруулалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын боловсролын танхим зохион байгуулна. 
Бакалавр оюутны сонгон шалгаруулалтын математикийн шалгалтыг 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байранд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтад иргэний үнэмлэхтэй ирнэ. Ярилцлага Математикийн шалгалтад тэнцсэн шалгуулагчийг ярилцлагад оруулна. Математикийн шалгалтын дүн болон ярилцлагад орох шалгуулагчийн нэрс, цагийн хуваарь, байршлийг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гаднах самбарт зарлана.   Ярилцлагыг 2019 оны 06 дугаар сарын 10, 11-ны өдөр зохион байгуулах бөгөөд ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн баримт бичгүүдийн эх хувийг авч ирнэ. Сонгон шалгаруулалтын дүнг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гаднах самбарт зарлана.
БСШУСЯ, ӨМӨЗО-ны Боловсролын танхим сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.
Оролдоод үз, бүртгүүлээд үз, ирээдүйн замаа та өөрөө зурах болно
 
 
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн