Open iToim app
Эрүүл мэнд | 1 мин уншина

Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирус илэрч, нийт халдварын тоо 179 боллоо

Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирус илэрч, нийт халдварын тоо 179 боллоо
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 29
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Монгол Улсад халдварын нөхцөл байдал ямар байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү танилцууллаа.
Тэрээр “Тавдугаар сарын 28-нд улсын хэмжээнд дөрвөн лабораторид 369 хүнд шинжилгээ хийхэд 351 хүнээс коронавирус илрээгүй. Харин шинээр 18 тохиолдлоос коронавирус илэрлээ.
Шинжилгээний хариуг задалбал, ХӨСҮТ-д тусгаарласан 21, ажиглах байранд байсан 220 хүн, тандалтаар 10 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолооч, Дарханд тусгаарласан гурав,  ажиглах байранд байсан 65 иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Харин тавдугаар сарын 28-нд ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн 230 хүнийг галт тэргээр Улаанбаатар авчирсан. Эдгээр хүмүүсээс 18-аас нь коронавирус илэрлээ. Насны хувьд 19-52-той байгаагаас 11 нь оюутан. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 179 болсноос 43 хүн эдгэрч, 136 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Эдгээр иргэдийн  121 хөнгөн, хүндэвтэр 15 хүнд байгаа бөгөөд 8-16 нас таван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүмүүсийг эмчилж байна” гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн