Дорноговь аймгийн "Хулангийн шанд" гэх газарт урд шөнө ачааны галт тэрэг осолдлоо. Тодруулбал, осол болсон газар нь "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замаас 75 км-ын зайд Хулангийн шанд зөрлөгт осол гарсан. Одоогоор вагоны зүтгүүр болон хүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэх талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ослын газарт ажиллаж байна. Урьдчилан авсан мэдээллээр галт тэрэг хурд хэтрүүлсэн, жолооч нь согтууруулан ундаа хэрэглэсэн байж магадгүй байгаа аж.
Вагон осолдсон асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт яг одоо мэдээлэл хийх гэж байна.