Open iToim app
Эрх зүй | 3 мин уншина

ЦЕГ: Сошиалаар 1032 насанд хүрээгүй охины нүцгэн зургийг цуглуулсан этгээдийг шалгаж байна

ЦЕГ: Сошиалаар 1032 насанд хүрээгүй охины нүцгэн зургийг цуглуулсан этгээдийг шалгаж байна
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 19
Фэйсбүүк хуудсаар дамжуулж охидтой дотно танилцаж, хэсэг хугацааны дараа зураг бичлэгээр нь сүрдүүлж бэлгийн харьцаанд орохоос гадна их хэмжээний мөнгө нэхдэг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа юм байна.
Тухайлбал, Улаанбаатар хотын харьяат, 35 настай, эрэгтэй “М” нь зарын болон мэдээллийн вэб сайт ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар холбогдох шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, гэмт этгээдийн байршлыг тогтоон, баривчилжээ. Шалгалтын явцад гэмт этгээдийн гар утас болон компьютерт садар самуун агууламжтай нэлээд олон файл илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, хууль бус үйлдлийг таслан зогсоож эрүүгийн хариуцлагад татсан байна.
Мөн хуурамч фэйсбүүк хаяг ашиглан бага насны охидтой дотно харьцаа тогтоож, эцэг эхээс нь далдуур хувцастай болон нүцгэн зургийг нь цуглуулж, түүнийг нь ашиглан сэтгэл санааны дарамтад оруулж байсныг илрүүлсэн байна. Гэмт этгээд нь нь хөдөө орон нутагт уурхайн туслах ажилтан хийдэг 32 настай, эрэгтэй “Г” гэгчийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар орон нутгийн цагдаагийн газартай хамтран гэмт этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ. Түүний хууль бус үйл ажиллагаанд ашиглагдаж байсан гар утсыг хураан авч, эрүүгийн хариуцлагад татсан байна.
Мөн Сүхбаатар аймгийн харьяат, 17 настай, эрэгтэй “Х” нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, нүцгэн зургийг авч цуглуулдаг, зургийг нь ашиглан дарамталж бэлгийн харьцаанд ордог, мөнгө авч байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлэн хууль бус үйлдлийг таслан зогсоож эрүүгийн хариуцлагад татжээ. Уг этгээдийн хууль бус үйлдэлдээ ашиглаж байсан гар утсанд хийсэн үзлэг, шалгалтаар 1032 насанд хүрээгүй байж болзошгүй охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг болон өөр бусад садар самуун агууламжтай файлуудыг илрүүлсэн байна. Гэмт этгээд Х-ийн хохирогч болсон хэд хэдэн хүнийг тогтоон шалгалтын ажиллагааг явуулсан байгаа аж.
Үүнээс гадна Улаанбаатар хотын харьяат, 37 настай, эрэгтэй “Э” нь хохирогчын хувийн секс бичлэгийг ажил, үүргийнхээ хүрээнд олж авч, хуурамч фэйсбүүк хаяг ашиглан олон нийтэд тараана гэж дарамтлан мөнгө өгөхийг шаардан, дарамталж байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар үйлдэл дээр нь илрүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоож, эрүүгийн хариуцлагад татжээ.
“Монгол Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Тухайлбал, 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэрэг гаралтын тоо хоёр дахин нэмэгджээ.
Монгол Улс дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд жагсдаг байна. Цахим гэмт хэргийн хохирогчид хаана хандахаа мэддэггүй. Мөн гэмт хэргийн хохирогч болоод эцэг эхээсээ айдаг, бусдаас нуудгаас болж хохироод үлддэг юм байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэхүү гэмт хэргийг таслан зогсоохоор "Unfriend" арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд уг арга хэмжээнд эцэг, эхчүүдийг нэгдэж, хүүхдийнхээ цахим хуудсанд анхаарал хандуулахыг уриаллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн