Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Жолооч нар шатахууны үнэ 260-350 төгрөгөөр нэмэгдсэнийг эсэргүүцэж жагслаа

Жолооч нар шатахууны үнэ 260-350 төгрөгөөр нэмэгдсэнийг эсэргүүцэж  жагслаа
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 5
Иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 бензин өнгөрсөн аравдугаар сард хоёр удаа нэмэгдсэн. Тухайлбал, аравдугаар сард 1730 төгрөгийн үнэтэй байсан АИ-92 бензин тухайн сард 1885 төгрөг болж, 155 төгрөгөөр нэмэгдсэн бол одоо 1990 төгрөг болж, нийтдээ 260 төгрөгөөр нэмэгдээд байгаа юм. Иймд шатахууны үнийн нэмэгдлийн эсрэг авто машинтай залуус нэгдэж, тайван жагслаа.
Шатахууны үнийн нэмэгдлийн эсрэг жагсаж байгаа зарим жолоочийн байр суурийг сонслоо.
undefined
Жагсаал зохион байгуулагч М.Орхонтуул “Сүүлийн хоёр сарын хугацаанд шатахууны үнэ 200-300 төгрөгөөр, одоо бараг 400 төгрөгөөр нэмэгдсэн байна. Тийм учраас шатахууны үнийн нэмсэний эсрэг тайван жагсаал хийж байна. Бид сэтгэл зүрхээрээ нийлж, тайван жагсаал хийж байна. Бидний ард ямар нэгэн нам, засаг байхгүй. Өнөөдөр 200 орчим машинтай залуус нэгдлээ. Энэ бол Монголын ард түмэн сэрсэн гэдгийг харуулж байна. Үнэ өсөх нь ард түмний нуруун дээр маш их дарамтыг авчирдаг. Энэ утгаараа бензиний үнэ нэмэгдэхэд бүх бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг. Гэтэл монгол хүнийг үнэлдэг цалин нь хэд билээ. Маш бага цалин авдаг. Монголын ард түмэн өнөөдөр маш хүлцэнгүй байна. Бид шатахууны үнэ нэмсэнийг эсэргүүцэж, төрийн ордныг тойрч, машинаа сигналдан эсэргүүцлээ илэрхийлж байна. Бензиний үнэ буутал үргэлжлүүлнэ. Энэ бол зөвхөн эхлэл. Тийм учраас биднийг дэмжээрэй. Дараа нь бид 92 бензинийг дутуу шахдаг асуудлаар жагсаал зохион байгуулна” гэв.
undefined
Жагсагч Ц.Гариг “Би  Тэс петролиумаас бензинээ авдаг байж байгаад одоо Сод Монголын колонкоос бензинээ авч байна.  Бензиний  үнэ арай огцом өсч байна. Үүний эсрэг жолооч нар тайван жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Хуучин бензинээ 1700, 1800 авдаг байсан одоо бараг 2000 болсон байна. Орон нутгаар 1950 болсон байна. Хуучин 10 мянгад бензин хийгээд шөнө таксинд явахад өглөө хүрдэг байсан чинь одоо бол шөнө дөө 30 мянган төгрөгөнд бензин хийхэд өглөө хүргэж байна. Залуусыг бензиний үнийн эсрэг нэгдээсэй гэж уриалж байна” гэлээ.
undefined
Н.Пүрэв “Бензиний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдсэн байсан. Одоо  бол 400-500 төгрөгөөр нэмэгдсэн юм шиг байна. Ард түмнээ ингэж хохироомооргүй байна. Бензиний үнэ нэмэгдэхээр таксины жолоочоос эхлээд бүх юмны үнэ нэмэгдэнэ” гэв.
undefined
Г.Ганзоригт “Бензиний үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийг дагаад бүх барааны үнэ нэмэгдэнэ. Энэ нь бидэнд маш хүндээр тусна. Одоогийн байдлаар бүх колонкийн бензин 200-300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Зарим колонкоос 2020 төгрөгөөр авч байна” гэж ярилаа.
Тэд даваагаас баасан гариг хүртэл өглөөний 7-11 цаг хүртэл Төрийн ордныг тойрон авто машинтай жагсаал хийх юм байна. 
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн