Мэргэжлийн холимог тулааны “UFC” холбооны монгол тамирчин Д.Батгэрэл ээлжит тулаанаа зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурын “Singapore Indoor Stadium”-д хийх юм. Д.Батгэрэлийн тухайд “UFC”-д нийт таван тулааныг хийгээд байгаа бөгөөд гурав ялж, хоёр ялагдсан гэх үзүүлэлттэй байгаа. Харин түүний өрсөлдөгч Өмнөд Солонгосын тамирчин Кьюн Хо Канын хувьд “UFC”-д есөн тулаан хийж зургаа ялж, гурван удаа ялагдал хүлээжээ.Энэ удаагийн тулааны талаар тамирчин Д.Батгэрэл “SPS” телевизэд ярилцлага өгөх үеэр “Энэ удаагийн тулаан ганц л үр дүнгээр дуусна. Би ялна эсвэл Кан ялагдах болно” гэжээ.