Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Харааны бэрхшээлтэй иргэд кофе шопд ажиллаж эхэллээ

Харааны бэрхшээлтэй иргэд кофе шопд ажиллаж эхэллээ
Нийтэлсэн 2018 оны 7 сарын 20
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, БНСУ-ын Хараагүйчүүдийн халамжийн байгууллагатай хамтран "Харааны бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл" хэрэгжүүлж байгаа юм байна. Уг ажлын хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах анхны “Café more Улаанбаатар”  кофе шоп өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэд  нээлтээ хийлээ.
Хамтарсан төслийн хүрээнд Монголын харааны бэрхшээлтэй 16 иргэн кофе шопд баристаагаар ажиллах сургалтад гурван сарын хугацаанд хамрагдсан байна. Үүнээс дөрвөн бариста нь “Café more Улаанбаатар”  кофе шопд ажиллахаар болжээ. Тэд харааны бэрхшээлтэй хүнд зориулсан тоног төхөөрөмж дээр ажиллах бус энгийн  тоног төхөөрөмж дээр ажиллах юм байна.
undefined
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо дэргэдэх МСҮТ-ийн захирал Б.Ганзориг “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо БНСУ-ын Хараагүйчүүдийн халамжийн байгууллагатай хамтран олон төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь бариста бэлтгэх сургалт юм. Уг сургалтыг төгссөн харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгох зорилгоор БНСУ-ын Засгийн газрын Койка байгууллагын санхүүжилтээр “Café more Улаанбаатар”  кофе шопыг байгууллаа. Бариста бэлтгэх гурван удаагийн сургалтаар 16 хүн төгссөн. “Café more Улаанбаатар”  кофе шопд 50-90 хувийн харааны алдалттай дөрвөн хүн ажиллах юм. Ингэхдээ энгийн хүмүүс ажилладаг төхөөрөмж дээр ажиллана. Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан кофе шопийн тоног төхөөрөмж байхгүй учраас харааны бэрхшээлтэй бариста нар энгийн тоног төхөөрөмж дээр ажиллаж сурсан. Дараа дараагийн салбаруудаа томоохон үйлчилгээний төвүүдэд нээж, илүү олон харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгохыг зорьж байгаа” гэв.
Харин энэ үеэр “Café more Улаанбаатар”  кофе шопд баристаагаар ажиллахаар болсон Ц.Машзаяагаас цөөн асуултад хариулт авсан юм.
-Та “Café more Улаанбаатар”  кофе шопд баристаагаар ажиллахаар болсон юм байна. Шинэхэн кофе найруулахад та ямар  үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Халуун ус аягална. Найруулсан кофег үйлчлүүлэгчид түгээх ажил хийнэ. 
-Хэдэн сарын сургалтад хамрагдаж кофе шопд ажиллах болсон бэ. Харааны бэрхшээлтэй хүн энгийн хүн шиг ажиллахад бэрхшээлтэй зүйл их тохиолдож байна уу?
-Би гурван сарын хугацаанд сургалтад хамрагдаж, маш сайн дадлага хийсэн. Миний хувьд 50 хувийн хараа алдалттай. Нэг нүд маань хардаг. Тийм учраас кофе найруулах тоног төхөөрөмж дээр ажиллаж сурахад хүндрэлтэй зүйл гараагүй.
-Та кофе шопд ажиллахаасаа өмнө ямар ажил хийдэг байсан бэ?
-Хувиараа ажил хийдэг байсан.
-“Café more Улаанбаатар” кофе шопд өдрийн хэдэн цагаар ажиллах вэ?
-Ажлын өдрүүдэд өглөө 8.00 цагаас орой 18.00 цаг хүртэл ажиллана.
-Та хувиараа ажил хийдэг байхдаа тогтмол орлоготой байсан уу. “Café more Улаанбаатар” кофе шопд ажилласнаар тогтмол орлоготой болж байгаа байх?
-Хувиараа ажил хийхэд орлоготой, орлогоггүй янз бүр байдаг. Харин кофе шопд ажиласнаар тогтмол орлоготой байх боломж бүрдсэн.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн