Зэвсэгт хүчний жанжин штаб болон Нийслэлийн засаг даргын төрийн штабын бие бүрэлдэхүүн шинэ төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах боловсон хүчнийг шалгаруулж авах талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын зэвсэгт хүчний тухай хуульд “Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр, Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулж болно” гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтын дагуу Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг дайчлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрлийг 2019 оны Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор баталжээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 419 км төмөр замын далан барих бүтээн байгуулалтын ажилд оролцох ажиллах хүч, техник хэрэгслийг цэргийн ангийн бие бүрэлдэхүүн хангаж ажиллахаар болжээ. Далангийн бүтээн байгуулалтын ажилд инженерийн болон техникийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүч шаардлагатай байгаа учир доорх ажлын байрыг иргэдэд санал болгож байна. Үүнд
Геодизи, хэмжилтийн инженер
Материал, чанарын инженер
Хөрсний хэмжилт хийх лаборант
Том оврын автомашины жолооч
Нийслэлийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын хурандаа Г.Батсуурь: Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдсан 98 жилийн хугацаанд улс орныхоо хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад оролцож ирсэн түүхэн уламжлалтай. Тухайлбал, Монголын хүн амын тал хувь нь амьдарч буй Улаанбаатар хотын томоохон соёлын байгууллагуудыг, Дархан болон Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, газар тариалангийн томоохон сангийн аж ахуйг барих ажилд зэвсэгт хүчний салбарын бие бүрэлдэхүүн оролцож байсан. Энэ уламжлалыг бид түчээлэн авахаар хичээж байна” гэлээ.
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дагуух далан барих ажил наймдугаар сарын 31-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд ажиллах хүсэлтэй иргэд зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл харьяа аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын штабын ажлын байранд материалаа өгөх боломжтой. Бүрдүүлэх баримт бичигт:
-Төгссөн сургуулийн диплом
-Төрийн албан хаагчийн анкет
-Цээж зураг /3 хувь/ авчрах хэрэгтэй. Эдгээр болзлыг хангасан иргэний эрүүл мэндийн байдал, багаар ажиллах чадварыг нь харгалзан ажилд авна. Цалин хөлсний тухайд гүйцэтгэлийн чанараас хамаарч олгох учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна гэж мэдээлсэн юм.