Open iToim app
Нээлт | 3 мин уншина

Танилц: ‘Samsung Galaxy Note 20 Ultra’ болон “Samsung Galaxy Note 20” шинэ ухаалаг гар утасны тэсрэлт

Танилц: ‘Samsung Galaxy Note 20 Ultra’ болон “Samsung Galaxy Note 20” шинэ ухаалаг гар утасны тэсрэлт
Нийтэлсэн 2020 оны 8 сарын 7
Технологийн салбарын тэргүүлэгч “Samsung” корпорац лхагва гаригт шинэ загварын “Samsung Galaxy Note 20” болон “Samsung Galaxy Note 20 Ultra” ухаалаг гар утаснуудыг албан ёсоор танилцуулсан. Компанийн удирдлагууд “5G” сүлжээ дэмжих эдгээр ухаалаг гар утсыг хамгийн түрүүнд АНУ-ын зах зээлд наймдугаар сарын 21-нээс худалдаалахаар төлөвлөөд байгааг мэдэгдсэн бөгөөд урьдчилсан захиалгууд хэдийнэ хийгдээд эхэлжээ. 
undefined
Үнийн хувьд “Samsung Galaxy Note 20” 1000 ам.доллар,  “Samsung Galaxy Note 20 Ultra” 1300 ам.доллараас эхлэх аж. Энэ нь түрүү жил танилцуулагдсан “Samsung Galaxy Note 10” болон “Samsung Galaxy Note 10+” ухаалаг гар утаснуудтай харьцуулахад 50 ам.доллараар илүү байх юм. Гэсэн ч шинэ загварууд нь “Samsung Galaxy Note” цувралын өмнөх ухаалаг гар утаснуудтай харьцуулахад дэлгэц, батарей, тэр дундаа камерын тал дээр томоохон дэвшлүүдийг багтаасан болохыг технологийн салбарын мэргэжилтнүүд онцолжээ.
“Forbes” сэтгүүлийн технологийн шинжээч Гордон Келли “Samsung Galaxy Note 20 Ultra” загвар нь ухаалаг гар утасны дэлхийн зах зээл дээрх 2020 оны хамгийн өндөр хүлээлттэй гар утас байсан гэдгийг онцолсон юм. Тиймээс “Samsung Galaxy Note 20 Ultra” ухаалаг гар утасны технологийн онцлох үзүүлэлтүүдтэй танилцъя.
Samsung Galaxy Note 20 Ultra
undefined
Үүрэн холбооны GSM, CDMA, HSPA, EVDO, LTE болон хамгийн сүүлийн үеийн “5G” сүлжээ дэмжих боломжтой. Зурагддаггүй шилэн ар, зэвэрдэггүй ган хүрээ, их бие нь 164.8 мм урт, 77.2 мм өргөн, 8.1 мм зузаан бөгөөд 208 грамм жинтэй.
“AMOLED 2X”, 6.9 инч “Edge” өргөн динамик мэдрэгчтэй дэлгэц нь нэг инчид 496 пиксел нягтрал харуулах бөгөөд 16 сая өнгө ялгах чадамжтай.
Шууд “Android 10” үйлдлийн систем дэмжих 12GB RAM, 128GB, 256GB, 512GB гэсэн гурван өөр багтаамжтай худалдаанд гарна. АНУ-ын зах зээлд Octa-core (1x3.0 GHz Kryo 585 & 3x2.42 GHz Kryo 585 & 4x1.8 GHz Kryo 585) CPU-тэй худалдаанд гарах бол дэлхийн зах зээлд Octa-core (2x2.73 GHz Mongoose M5 & 2x2.50 GHz Cortex-A76 & 4x2.0 GHz Cortex-A55) байдлаар худалдаалагдана.
Өнгөний хувьд “Mystic Bronze” - хүрэл, “Mystic Black” - хар, “Mystic White” - цагаан гэх гурван сонголттой.   
undefined
Компанийн зүгээс 12 мегапиксел өргөн, 64 мегапиксел телефото, 12 мегапиксел хэт өргөн гурван арын камер нь дүрс бичлэг хийх чанарын хувьд ухаалаг гар утасны зах зээлд урд өмнө нь байгаагүй 8K HD өнгөний нарийвчлал, дүрс дууны ялгарал харуулах чадамжтай болохыг онцолсон юм. “Samsung Galaxy Note 20”-д байхгүй нэг давуу тал нь лазер автомат фокус мэдрэгчтэй аж. Урд камер 10 мегапикселийн хүчин чадалтай бөгөөд дээд талт нь 4K HD бичлэг хийх боломжтой.
Хамгийн түгээмэл болж буй USB 3.2 Type-C 1.0 цэнэглэгчний оролтыг дэмжинэ. Их биеэс салгах боломжгүй 4500mAh лити-ион батарей нь 25W хурдан цэнэглэх горимтой ч хөндлөнгийн туршилтаар 45W даах чадамжтай болох нь тогтоогдсон байна.
Samsung Galaxy Note 20
undefined
“Samsung Galaxy Note 20 Ultra”-аас ялгаатай талуудыг дурдвал хэмжээний хувьд бага зэрэг жижиг буюу 161.6 мм урт, 75.2 мм өргөн, 8.3 мм зузаан бөгөөд 192 грамм жинтэй. Дэлгэцийн хувьд 6.7 инч хавтгай дан “AMOLED” супер мэдрэгчтэй дэлгэц нь нэг инчд 391 496 пиксел нягтрал харуулах бөгөөд мөн 16 сая өнгө ялгах чадамжтай. Үүрэн холбооны сүлжээний хувьд “LTE” болон “5G” сүлжээ дэмжих боломжтой. АНУ-ын зах зээлд Octa-core (1x3.0 GHz Kryo 585 & 3x2.42 GHz Kryo 585 & 4x1.8 GHz Kryo 585) CPU, дэлхийн зах зээлд Octa-core (2x2.73 GHz Mongoose M5 & 2x2.50 GHz Cortex-A76 & 4x2.0 GHz Cortex-A55) CPU-тэй, “Android 10” үйлдлийн систем дэмждэг байдлаар худалдаанд гарна.
undefined
Нийт санах ойн багтаамжийн хувьд 128GB, 256GB, 512GB гэсэн гурван сонголттой байх боловч “Samsung Galaxy Note 20 Ultra”-тай харьцуулахад 8GB хурдтай. Ард болон урд камерын хувьд ижил үзүүлэлттэй. Цэнэглэгчийн хувьд нийтлэг USB 3.2 Type-C 1.0 цэнэглэгчний оролт дэмжинэ. Их биеэс салгах боломжгүй ба 4300mAh лити-ион батарей нь 25W хурдан цэнэглэх горимтой. 
Өнгөний хувьд “Mystic Bronze” - хүрэл, “Mystic Green” – ногоон, “Mystic Black” - хар гэсэн гурван өөр сонголттой байх аж.
undefined
Уснаас хамгаалах найдвартай байдлын хувьд туршилтаар хоёр загвар нь усан доор 1.5 метрт 30 минут тэсвэрлэх нөхцөлийг хангасан. Мэдээллийн аюулгүй байдлын хувьд “Samsung”-ын бусад төхөөрөмжүүдийн адил “KNOX” платформ дээр суурилж хөгжүүлэлт хийгдсэн байна. Нэмэлтээр “Galaxy Watch3”, “Galaxy Watch Active2”, “Galaxy Watch Active”, “Galaxy Watch”, “Gear Sport”, “Gear S3”, “Gear S2”, “Galaxy Fit”, “Galaxy Fit e”, “Gear Fit2”, “Gear Fit2 Pro”, “Galaxy Buds Live”, “Galaxy Buds+”, “Galaxy Buds”, “Gear IconX”, “Gear IconX” зэрэг ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогдон ажиллах боломжтой. “Samsung”-ын зүгээс шинээр танилцуулсан “Samsung Galaxy Note 20” болон “Samsung Galaxy Note 20 Ultra” загваруудын өнгөний сонголтуудтай зохицох ухаалаг цаг, утасгүй чихэвч зэрэг төхөөрөмжүүдийг давхар танилцуулсан байна.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн