Open iToim app
Бүтээгч | 4 мин уншина

Дотоодын савангийн 50 хувийг хангаж, 1000 эмэгтэйг ажил, орлоготой болгох MONGOL MADE

Дотоодын савангийн 50 хувийг хангаж, 1000 эмэгтэйг ажил, орлоготой болгох MONGOL MADE
Нийтэлсэн 2021 оны 10 сарын 29
Цар тахалтай хоёр жил олон бизнес хаалгаа барьж, хэдэн мянган иргэн ажилгүй, орлогогүй болж байгаа муу мэдээ олонтаа дуулдах болсон. Тэгвэл цар тахалтай хүнд үед 1000 монгол эмэгтэйг ажилтай, орлоготой болгож, улсынхаа савангийн хэрэгцээний 50 хувийг эх орныхоо хөрсөнд ургадаг, хүний биед ашиг тустай өвс, ургамлын найрлагатай савангаар хангах ажлыг “Mongol made” нэгдлийн хамт олон эхлүүлжээ. ‘ITOIM’ агентлаг ‘Монгол хүний гараар бүтээв’ эх орны брэнд дэмжих булангийнхаа энэ удаагийн дугаарт ‘Mongol made’ брэндийг онцоллоо.
undefined
Монгол эмэгтэйчүүдийн төлөө ямар ажил хийвэл тэднийг өөдөө тэмүүлж, урагшлахад нь туслах вэ гэдгийг нэгэн цагт бодож тунгаан явсан Б.Пунсалмаа, Б.Солонго нар сэтгэл шулуудаж, гар нийлэн энэхүү төслийг эхлүүлсэн байна. Тэд зорьсноо ажил болгож, эмэгтэйчүүдийн сэтгэлээ шингээн гар аргаар хийсэн, монгол орны хөрсөнд ургадаг хүний биед нэн ашиг тустай өвс, ургамал, жимсийг насаараа судалсан эрдэмтэн мэргэдтэй хамтран “Mongol made” төслийн хүрээнд байгалийн гаралтай гарын саванг хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ.

Эрдэмтэн, судлаачдын судалгаанд суурилсан хүний биед тустай өвс, ургамлын найрлагатай “Mongol made” брэндийн саван

undefined
Дотооддоо эрүүл, аюулгүй байгальд ээлтэй саван үйлдвэрлэхээр судалгаа хийж байх үед маш олон эмэгтэйчүүд гэртээ гар аргаар саван хийж байсан туршлагатайг анзаарчээ. Үүний дээр гаднаас орж буй савангийн орц, найрлага эх хэл дээр ойлгохооргүй байгаагаас гадна хүний биед аюулгүй эсэх нь эргэлзээтэй хэдэн мянган саван худалдаалж байгааг олж мэдэж, зах зээлийн судалгаагаа сайтар хийсэн байна. Улмаар ХААИС-ийн эрдэмтэн, докторуудын олон жилийн судалгаа шинжилгээнд суурилан импортоор орж ирдэг саванг орлохуйц брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эхлүүлсэн нь энэ ажээ. Ингэхдээ гэртээ саван хийж байсан туршлагатай эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахыг эрмэлзсан бөгөөд тэд богино хугацаанд үйлдвэрлэлээ эхлүүлж чадсан байна.
Бүтээгдэхүүний гол давуу тал нь Монгол орны хөрсөнд ургадаг, хүний биеийг анагаах ашиг тустай өвс, ургамал, жимс жимсгэнийн орц найрлагатай аж.  Өөрөөр хэлбэл, онгон байгальд ургадаг өвс, ургамлын найрлагатай бүтээгдэхүүн бол ямар ч бүтээгдэхүүнтэй харьцуулшгүй анагаах чадвар өндөр, байгалийн гаралтай брэнд бүтээгдэхүүн болно.
Импортын саван нь зарим тохиолдолд арьс хуурайшуулахаас гадна хурц үнэртэй учраас харшил хөдөлгөдөг. Химийн хурц үнэр нь агаарт ууршиж, амьсгалын эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг гэмтээх талтай байдаг. Харин “Mongol made” брэнд одоогийн байдлаар ургамлын зөөлөн үнэртэй нян бактер устгах, анагаах, тайвшруулах үйлчилгээтэй гангатай, антиоксидантаар баялаг чацарганатай, арьсыг нөхөн төлжүүлж, чийгшүүлэх багваахайтай, арьсны хордого тайлах, гүн цэвэрлэх хулсны нүүрстэй саван, ариутгаж, чийгшүүлэх нохойн хошуутай гарын саванг шингэн болон шахмал хэлбэрээр худалдаанд гаргасан байна.
undefined
“Mongol made” брэнд олон улсын зах зээлд өрсөлдөхийн тулд дэлхийн шилдэг агентлагтай хамтарч байна
Тус брэндийг олон улсын түвшинд үнэлэгдэх хэмжээнд хүргэхийн тулд маш сайн судалгааны үндсэн дээр жорыг барих эрдэмтэн судлаачдын багтай хамтарч байгааг дээр дурьдсан. Мөн сав баглаа, боодол, дизайндаа онцгой анхаарал хандуулж, Dior, channel, Valentino зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн дизайныг хариуцан ажилладаг MESSIEURS агентлагтай хамтран ажиллаж байна.
“Mongol made” нэгдэл нь бүтээгдэхүүнийхээ 50 хувийг гар аргаар, 50 хувийг автомат үйлдвэрт боловсруулдаг аж.  Эхний ээлжинд монгол айл өрх бүрийн хэрэглээ болгохыг зорьж байгаа юм. Улмаар гурван жилийн хугацаанд 1000 эмэгтэйг ажилтай, орлоготой болгох алсын хараа тавьсан байна. Өнөөдрийн байдлаар буюу зургаан сарын хугацаанд 100 орчим ажлын байр бий болгожээ.
 
undefined
Улс олон улсын зах зээлд үнэлэгдэх хэмжээний брэнд үйлдвэрлэх том зорилго, алсын хараатай ажиллаж буй “Mongol made” төслийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Солонго хэлэхдээ Mongol made” брэнд одоогийн байдлаар эх орны хөрсөнд ургадаг ганга, багваахай, чацаргана, нохойн хошуу зэргээр 10 төрлийн байгалийн гаралтай саван, аяга угаагчийг үйлдвэрлэж, худалдаанд гаргаад байна. Удахгүй зөгийн лав, ингэний хоормог барагшунтай бүтээгдэхүүн бэлэн болох гэж байгаагаас гадна гоо сайхан, арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн худалдаанд гаргана.
Бид бүтээгдэхүүнээ орон нутгийнх нь онцлог, түүний давуу чанарыг ашиглан боловсруулдаг. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Хонгор суманд хулсны био нүүрстэй савангаа хийж байна. Баян-Өлгий аймагт уламжлалт аргаар луйлтай саван, Өмнөговь аймагт ингэний сүүтэй саван хийхээр төлөвлөж байна.
“Mongol made” нэгдэл байгалийн гаралтай саван, арьс арчилгаа, ахуй хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангаснаар ахуйн болон арьс арчилгааны бүтээгдэхүүнээр дамжих өвчин эмгэг багасахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Бид монгол хүний арьсаараа ууж байгаа бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдалд анхаарч ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм.  
undefined
"Mongol Made" нэгдэл урт настай, удаан жаргалтай, байгаль орчинд ээлтэй, үлгэр жишээ компани болж өсөн дэвжихийн тулд үйл ажиллагааныхаа алхам бүрийг нарийн тооцоолж, "НОГООН ОФФИС" хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж эхэлсэн байна.
"НОГООН ОФФИС" хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгаруулалт бууруулах, байгууллагын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, ногоон худалдан авалт хийх зэрэг олон талт цогц асуудлууд багтаж байгаа аж.
undefined
undefined
"Mongol Made"-ийн бүтээгдэхүүнтэй ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй танилцана уу. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн