Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж, орлогч прокурор Ц.Насанбат нарыг албан тушаалаас нь чөлөөлж, тэдний оронд үүрэг гүйцэтгэгчдийг томилжээ.Тодруулбал, тэдний оронд НПГ-ын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Д.Баянжаргал, орлогч прокуророор Ч.Энхжаргал нарыг томилсон байна. Харин Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдоржийг прокурорын ажил эрхлэхийг нь түдгэлзүүлсэн бол орлогч прокурор Ц.Насанбатыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хяналт шалгалт хариуцсан ахлах прокуророор томилжээ.