Хан-Уул дүүрэг, 29-р тойрогт Ардчилсан намаас Банзрагчийн ТҮВШИН, Тэрбишийн ЭНХСАЙХАН, Чадраабалын ӨНӨРБАЯР нар нэр дэвшиж байна. Хан-Уул дүүргийн сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр болох үеэр АН-аас нэр дэвшигч Чадраабалын ӨНӨРБАЯР: -Ардчиллын үр шимийг хүртэж ардчилалд ээлтэй олон мянган сонгогчдынхоо итгэлийг дааж зүтгэлээр хариулах болно. Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө явах ёстой. Тэр утгаараа Монголын төлөө зовлонг шийдэхийн төлөө Ардчилсан нам явна. Одоо манай улсад хариуцлагын тухай ярих ёстой болжээ. Юуны өмнө төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг бие даасан хуультай болох хэрэгтэй байна. Төрийн өндөр албан тушаалтнууд өглөө ажлын цагаасаа эхлээд ямар хуулийн төсөл санаачилж, ямар байнгын хороонд яаж ажиллаж буйг бүртгэдэг хуультай болоё. Хариуцлага дээрээсээ эхэлнэ. Ингэж байж Монгол Улс хариуцлагатай улс болно. Энэ тухай Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан. Үүнийг ажил хэрэг болгохын төлөө, хэрэгжүүлэхийн төлөө би ажиллах болно” гэв.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ