Open iToim app
Бусад | 2 мин уншина

Таны заавал унших гадаадын шинэ, шилдэг номнууд

Таны заавал унших гадаадын шинэ, шилдэг номнууд
Нийтэлсэн 2020 оны 11 сарын 27
Ном бол ертөнцийг харах цонх юм. Карантины үеэр телевиз ширтэж суухаас  илүүтэй номтой нөхөрлөн, ном шагайж суух нь илүү үр дүнтэй юм шүү. Уншигч танд The New York Times болон CNN-ээс энэ сард онцолж буй шинэ, шилдэг номуудыг багцлан хүргэж байна.
‘A Promised Land,’ by Barack Obama
undefined
Америкийн нэгдсэн улсын 44 дэх, мөн анхны өнгөт арьст ерөнхийлөгчийн эмхлэн гаргаж буй тус ном нь хоёр боть юм. Энэхүү номын эхний боть болох “A Promised Land” нь Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаан дахь улс төрийн эрмэлзэл, кампанит ажлуудаас  эхлээд Осама Бин Ладены үхэл хүртэл хөтлөх болно.
’The Best of Me’ by David Sedaris
undefined
Седарисын сүүлийн 20 гаруй жил бичин уншигчдадаа барьж буй эл ном нь хамгийн хөгжилтэй, сэтгэлд хоногшим эсээ, зохиомол түүхийн шинэхэн цуглуулга юм. Дурлал гээч зүйлээс авахуулаад эрүүл мэнд, эцэг эхээ алдах гээд бидэнд төрөх мэдрэмж бүр энэ номонд шингэжээ.
’One Life’ by Megan Rapinoe
undefined
Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий аварга, Олимпийн алтан медальт тамирчны дурсамж бичигт түүний хөлбөмбөг гэх спортыг хайрлах хайрын талаархи олон эргэцүүллийг багтаасан байна. Меганы эл дурсамж бичигт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн явдлаас эхлээд арьс өнгөны ялгаварлал, цагдаагийн харгислал, хөлбөмбөг ялангуяа АНУ-ын хөлбөмбөгийг шүүхэд өгсөн үйл явдлуудыг уншигч танд хүүрнэн өгөх болно. Меган талбай дээр ч, талбайн гадна ч олон хүнд урам зориг, итгэл найдварыг хайрласан шилдэг эмэгтэй тоглогч юм.
 ‘To Be a Man: Stories,’ by Nicole Krauss
undefined
Great House” мөн “The History of Love,” зэрэг романуудаар бидний танил болсон эрмэм Николь Краусс нь уг номондоо дотно харилцаа, гэр бүл , хүч чадлын талаар харуулах өгүүллэгийн түүврээр ийнхүү эргэн ирснээ зарлалаа.
 ‘Collected Stories,’ by Shirley Hazzard.
undefined
Хэдийгээр Хаззард “The Transit of Venus” мөн “The Great Fire” романаар уншигч бидэнд дурсагддаг боловч богино өгүүллэгүүд нь түүнийг утга зохиолын од болоход түлхэц болсон юм. Энэхүү цуглуулгад түүний нийтэд хэвлэсэн анхны өгүүллэг болох “Harold” багтжээ.
’Dark Tides’ by Philippa Gregory
undefined
Тиделандийн гэр бүлийн талаарх өгүүлэх энэ роман нь түүхэн уран зөгнөлт жанрынх юм. Тус романы эхний цуврал болох “Tidelands” нь хамгийн их борлуулалттай номоор шалгарч байсан юм.
’Dearly: New Poems’ by Margaret Atwood
undefined
"Handmaid's Tale" –ийн дараах Маргаретийн уншигчиддаа барьж буй бэлэг нь “Dearly: New Poems” ном юм.Түүний арав гаруй жилийн хугацаанд хийсэн анхны яруу найргийн энэхүү цуглуулгад хайр, байгаль, дайн, зомби гээд бүх л зүйлийг багтаасан болно. Төсөөлөлд автагдах өвөрмөц шүлгүүдээр таны оюун бодлыг хужирлах тус ном нь Маргаретийн фэнүүдийн зайлшгүй унших ёстой ном юм шүү. 
Эх сурвалж: Cnn.com, Nytimes.com
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн