Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Ханиалгыг Дармон л дарж байна

Ханиалгыг Дармон л дарж байна
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 13
Ханиад, томуугийн өвчлөл нэмэгдэж, иргэд багадаа 7-30 хоног ханиалгатай явах болсон. Тэгвэл  ханиалгыг намдааж, эмчилнэ хэмээн эмч, эрүүл мэндийн байгууллагынхны зөвлөж буй, иргэдийн дунд ам сайтай байгаа "Дармон" гэх эмийг танилцуулж байна.
Иргэдийн дунд яригддаг "салдаггүй" ханиаданд тус үзүүлж буй Дармон эмийг нийт зургаан жил судалсны эцэст хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Тус хугацаанд Дарву-5 буюу Дармон эмийг хэрхэн, яаж гаргаж авсан талаар “Монос групп”-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Академич Л.Хүрэлбаатар ярихдаа "Уламжлалт анагаах ухааны онолд монгол маарамбуудын оруулсан хувь нэмэр асар их. Дарву-3, Дарву-5, Дарву-11, Дарву-13 гээд их олон төрлөөс Дарву-5 талх эмийг сонгон судлахад Академич Ш.Болд их тус болсон. Бас Витагрипп ч нөлөөлсөн. Сүүлийн арав гаруй жилд гарч байгаа ханиад томуунд Витагрипп их сайн нөлөөтэй байгаа. Витагриппийн гол үйлдэл нь чацаргана. Чацарганыг төвдөөр дарву гэдэг. Дарву-5, Дарву-13 гээд уушгины үрэвслийн эсрэг олон сайн эмэнд чацаргана орсон байдаг.
Уламжлалт анагаах ухаанд яагаад уушгины бэлдмэлүүд ихэвчлэн дарву гэсэн нэртэй байдаг гэхээр хамгийн гол үйлдэл үзүүлдэг ургамлаар нь тухайн эмийг нэрлэдэг юм. Тэгэхээр Дарву-5 гэдэг уушгины үрэвсэл, ханиадны эмийн хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа бэлдмэл нь чацаргана. Чацаргана уушгины үрэвслийг анагаах, үрэвслийг дарангуйлах, уушгины үйл ажиллагааг сайжруулахад маш чухал үйлдэлтэй гэж уламжлалт анагаах ухаанд үнэлэгдэж, судлагдаж ирсэн. Тиймээс Уламжлалт анагаах ухаанд чацарганатай өөр ямар эм тан байгааг судалснаар Дарву-5 танг сонгосон юм. Мэдээж энэ сонголтод академич маань их тус болсон гэж дээр хэлсэн дээ. Уухад аманд пургиад, амт үнэр нь жаахан эвгүй л дээ. Тэгээд бид орчин үеийн эмийн хэлбэрт оруулахаар судалгаагаа эхэлсэн" гэлээ.
Ийн эрт дээр үеэс уушгины үрэвсэл, ханиад, томууны эмчилгээнд хэрэглэж ирсэн уламжлалт Дарву-5 бэлдмэлийг, орчин үеийн эмийн технологиор, дармон шахмал эм болгон үйлдвэрлэн гаргасан байна.
Уламжлалт тангаас улбаатай тус шахмал нь үндсэн найрлагандаа чихэр өвс, чацаргана жимс, Руда, Жүр үр, үзэм зэрэг цэвэр байгалийн жимс, ургамлыг агуулсан гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн тус эмийг үйлчлүүлэгч нартаа зөвлөж буй хүүхдийн эмч Б.Батжаргал “Хэд хэдэн ханиалгатай хүнд зөвлөж үзлээ үнэхээр сайн юм. Хуучин Читамон гэж байсандаа бараг тэр. Юутай ч 3-4 хоногт бол ханиадыг нам дарж байна. Мөн нэг давуу тал байгаа нь жирэмсэн эхчүүд ууж болдог нь таалагдсан. Мэдээж дан эмэнд найдаад хэрэггүй. Хажуугаар нь хүүхэд том хүн гэлтгүй асаргаа чухал" хэмээсэн юм. Эмч эрүүл мэндийн салбарынхны зөвлөж буй тус эмийг хэрэглэх заалтын хувьд “Дармон” шахмалыг гуурсан хоолойн архаг үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, хөхүүл ханиад томуугийн үеийн уушгины үрэвсэл, харшил болон тамхины шалтгаант бронхит зэрэгт ханиалга намдаах, цэр ховхлох зорилгоор эмчийн заавраар хэрэглэнэ. Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд хоёр шахмалыг өдөрт 2-4 удаа, 6-12 насны хүүхдэд хоёр шахмалыг өдөрт хоёр удаа, 3-6 насны хүүхдэд нэг шахмалыг өдөрт хоёр удаа хооллосноос 30 минутын дараа усаар даруулж уух юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн