Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Пиво, вино зарах эсэхийг Нийслэлийн Засаг дарга шийднэ

Пиво, вино зарах эсэхийг Нийслэлийн Засаг дарга шийднэ
Нийтэлсэн 2020 оны 11 сарын 29
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 18-аас доош градустай согтууруулах ундаа худалдан борлуулахаар болжээ. 
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын хэмжээнд такси үйлчилгээг нээх санал аа УОК-д өгсөн. Гэхдээ Засгийн газраас үйлчилгээний салбарыг нээх шийдвэр гараагүй учраас такси үйлчилгээг нээх боломжгүй болсон. Нийслэлээс согтруулах ундааны асуудал тэргүүнд эгнээнд байгаагүй. Согтууруулах удаанаас илүү кофены үйлчилгээг нээх саналтай байсан ч энэ нь үйлчилгээний салбартаа орж байгаа учраас мөн нээсэнгүй. Өнөөдрийн хувьд боловсруулах үйлдвэрлэлүүдийг нээхээр болсон.
Эрсдэл багатай салбаруудыг нээх зорилгоор 18-аас доош градустай согтруулах ундааны төрлийг худалдан борлуулахыг нийслэлийн Засаг дарга дэмжсэн байгаа. Хуулиараа энэ асуудлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдэх бүрэн боломжтой юм" гэлээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн