Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

Хотын төвд 06.00 цагт нээгдэх, автомашингүй ‘Өглөөний гудамж’ нээгдлээ

Хотын төвд 06.00 цагт нээгдэх, автомашингүй ‘Өглөөний гудамж’ нээгдлээ
Нийтэлсэн 2021 оны 7 сарын 26
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх “Эртэч Монгол” уриалгыг гаргасан билээ. Үүний дагуу төрийн байгууллагуудын ажил 08.00 цагт эхлэхээр болсон юм. Тэгвэл талбайн баруун талын “Гутлын 22” гудамжийг “Өглөөний гудамж” болгон тохижуулж, өнөө өглөөнөөс үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Номтой кафе, кофе шоп, ресторан, цайны газар, үсчин зэрэг “Гутлын 22” гудамжинд байрлаж байсан бүх үйлчилгээний газрууд өглөөний 06.00 цагаас үйлчилгээ үзүүлэх аж. “Өглөөний гудамж”-ийг жишиг болгон Улаанбаатар хотын бүх дүүрэгт зохион байгуулах чиглэлийг бүх дүүргийн Засаг даргад өгөхөөр болсон байна. Ингэснээр Улаанбаатар хотын иргэд өглөөний идэвхтэй амьдралтай болно гэж үзэж байгаа юм.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Тус гудамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу Нийслэлийн хот тохижилтийн газар, Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК  хийж гүйцэтгэжээ.
Өмнө нь 2018 онд Сонгинохайрхан дүүрэгт төрийн үйлчилгээ хүргэдэг “Өглөөний гудамж” байгуулж байсан нь иргэдийн талархлыг хүлээж байсан билээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн